Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
HR news
-2012 / 06 / 30
Монгол  Улсын  Эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч “ДЦС-4”-ТӨХК нь 1500 ажилтанд ажлын байран дээр идэвхитэй бүтээлч багийн ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран ажиллахаар боллоо.
-2012 / 06 / 29

ДЦС-4 ТӨХК, Монголын Хүний Нөөцийн Институтын хамтарсан төслийн хүрээнд нийт удирдлагын багийн гишүүд болон ахлах мэргэжилтнүүдэд ерөнхий захирал Д.Бартанбаатар "Алсын хараа, эрхэм зорилго", "Стратегийн төлөвлөлт" сэдвээр лекц уншлаа.
-2012 / 06 / 27
Монголын барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг Тэдмент компани бүтээмжийг дээшлүүлж, гарцыг нэмэгдүүлсэн гүйцэтгэлийн орчныг бүрдүүлэх зорилго бүхий "Байгууллагын хяналтын тогтолцоо"-г төгөлдөржүүлэх хүний нөөцийн дэд хөтөлбөрийг Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна.
-2012 / 06 / 27

Монголын ХҮний Нөөцийн Институтээс улирал тутам зохион байгуулдаг DHRM буюу захирлуудад зориулсан хүний нөөцийн сургалт Blue Sky Tower-т тав хоногын турш үргэлжилж амжилттай зохион байгууллагдлаа. Зохион байгуулалт, үнэ цэнэ, нэр хүндийн хувь улам төгөлдөржиж байгаа тус сургалтанд 26 компанийн захирлууд болон удирдлагын гишүүд оролцсон бөгөөд сургалтын агуулга болон сургагч багш нарын мэргэшил, ур чадварт өндөр үнэлгээ өглөө.
-2012 / 06 / 21

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын урилгаар Монголын Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар Дархан болон Эрдэнэт хотуудад мэргэшсэн нягтлан бодогч нарт "Орчин цагийн хүний нөөцийн удирдлага" сэдэвт лекц уншлаа.
-2012 / 06 / 17
Тэсо Корпораци нь 06 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян-2012”-ыг зарлаж байгаа бөгөөд уг аяны хүрээнд олон арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүний нэг болох “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг 2012.06.16-ын 12:00-16:00 цагийн хооронд МҮЭСТО-ны Бага танхимд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Монголын Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар "Ажил амжилтын нууц" сэдэвт лекцийг хүрэлцэн ирсэн залууст уншлаа.
-2012 / 06 / 10
Монголын хүний нөөцийн институтын албан цахим хуудас www.mhri.mn үндсэн цэсээ шинэчлэж эхлээд байна. Тус шинэчлэлийн хүрээнд өмнөх байсан цэсний агуулга илүү мэргэшлийн түвшинд хүрэхээс гадна шинээр компанийн засаглал, нийгмийн хариуцлага, корпорацийн эрүүл мэнд, манлайлал, өөрчлөлтийн менежмент, видео мэдээлэл (HRTV) гэх мэт шинэ шинэлэг булангуудтай боллоо. Та өөрийн санал хүсэлтээ цэс бүрийн сэдвүүдийн хүрээнд сэтгэгдэлээрэй дамжуулан илэрхийлээрэй. 
-2012 / 05 / 27
Таны амжилтын ундраа гэсэн уриатай Очир ундраа группын менежментийн баг энэ амралтын өдрүүдэд "Удирдагчийн ур чадвар", "Байгууллагын соёл", "Бүтэц, зохион байгуулалт" сэдвүүдийн хүрээнд сургалт семинар хийлээ. Очир ундраа групп нь уул уурхай, эрчим хүч, даатгал, банк санхүү, барилга, ачаа тээвэр зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг салбартаа тэргүүлэгч хамт олон юм.
-2012 / 05 / 21

Монголын Хүний Нөөцийн институтын сургагч багш нар ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэстэй хамтран хот, орон нутгын хүний нөөцийн удирдах ажилтнуудад "Нөөцийн удирдлага" сэдэвт сургалт семинарыг ОУ-ын Найрамдал зусланд амжилттай зохион байгууллаа.
HR Фото