1947 оны 8 сарын 15-нд тусгаар тогтнолоо олсноос хойш Энэтхэг орон өөдлөх үедээ өөдлөж, уруудах үедээ уруудаж ирсэн хэдий ч зарим талаараа хорьдугаар зууны сүүл үеийн түүхэнд хамгийн азтай орон гэж тэмдэглэгдэх магадлалтай.
Саяханыг болтол Энэтхэг улс банк санхүүгийн ертөнцөд “хоёр дахь худалдан авагч” гэж нэрлэгддэг байв. Зочид буудал, гольфийн талбай, эсвэл худалдааны цогцолборын анхны эзэд нь дампуурал зарлаж, банкинд бүхий л үнэт цаасны өртөгийн доллар тутам нь арван центээр зарагдах үед арилжаа хийж хоёр дахь худалдан авагч болох нь ер нь аль ч бизнест хамгийн их үр ашиг авчирдаг зүйл.