HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
HR plus карт
-2011 / 12 / 12
“БОЛОВСРОЛ ЭЗЭМШСНЭЭР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛНА. ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛСНААР АМЖИЛТАНД ХҮРНЭ.” – Jim Rohn
Ихэнх хүмүүс сургуулиа төгсөөд  эсвэл ажилд ороо л бол боллоо гэж бодоод зүгээр урсгалаараа ямар ч хөгжиж дэвшсэн юмгүй олон жилийг ардаа өнгөрөөж зогсонги байдалд орох нь цөөнгүй. Ажилд орсон анхны хэдэн сар идэвхтэй юу хийх ёстой түүнийгээ сураад, цааш үргэлжлүүлэн суралцахаа зогсоож, анх ямар байсан хэдэн жилийн дараа яг тэр хэвээрээ өөрчлөгдөөгүй байх нь хэвийн үзэгдэл. Тэд ажилдаа өдрийн 8 цаг зарцуулдаг ч ажлаа хэрхэн сайжруулах тухай, тухайн ажлынхаа талбарт хэрхэн амжилтанд хүрэх талаар, хэрхэн орлогоо нэмэгдүүлэх талаар эсвэл хэрхэн байгууллага компанидаа ашигтай ажиллах зэрэгт санаа тавьж, хичээж чармайж байгаа хүн маш цөөхөн байдаг нь харамсалтай.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 15
Багаар ажиллахын ач тусын талаар дэлхийн олон оронд янз бүрийн судалгаа явуулсан байдаг. Харин энэ удаад Америкийн "Сургалт Хөгжлийн нийгэмлэг"-ээс явуулсан багийн үйл ажиллагааны ач тусын талаарх судалгаанд хүний нөөцийн хөгжлийн 230 мэргэжилтэн оролцсон бөгөөд дараахь үр дүн гарчээ
-2011 / 07 / 06
Өнөөдрийн байдлаар манайд нийт 55.9 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 32.1 мянган нь тогтмол үйп ажиллагаагаа явуулдаг. Бүртгэлтэй нийт нэгжийн 80.1 хувь нь 1-9 ажилтантай жижиг нэгж эзэлж байгаа бол 50-иас дээш тооны ажилтантай том аж ахуйн нэгж 3.8 хувийг эзэлдэг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
-2011 / 06 / 15
Анх 1918 онд хүн амын тооллого хийгдэхэд манай улс 647.500 хүнтэй байжээ. Харин 93 жилийн дараа буюу 2011 онд 2.754.685 хүн амтай болжээ
-2011 / 05 / 09
Дэлхий дээр жил бүр 12 сая хүн хорт хавдар өвчнөөр шаналж, 7.6 сая хүн түүний улмаас нас барж байна. Одоогоос хоёр жилийн өмнө “Халдварт бус өвчний эрдсэлт хүчин зүйлсийн тархалтын төвшин тогтоох судалгаа хийжээ.
-2011 / 05 / 09
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгохоор тогтсон билээ.
-2011 / 05 / 03

Хэрэглэгчийнхээ зан үйлийг судла.

Манай хэрэглэгч хэн вэ, тэд хэдийд худалдаж авдаг вэ, тэд одоо хаана байна, юуг худалдан авахыг хүсэж байна вэ, хэрхэн худалдан авдаг вэ гэсэн олон асуултыг ар араас нь тавьж болно. Хамгийн гол нь ямар шалгуураар тэд шийдвэр гаргаж буйг бид бүрэн хэлж чадахгүй. Үүнийг хэрэглэгчийн “хар хайрцаг” гэнэ. Борлуулалтын танилцуулга буюу сэдэл өгөхөд хариу үйлдэл буюу худалдан авах шийдвэр гарна. Харин худалдан авагч яагаад худалдан авч байгаа, эсвэл авахгүй байгааг тайлбарлах хэцүү ч “үнэ”, “чанар”, “хугацаа” гэсэн гурван зүйлийг онцлон анхаардаг болохыг зан үйл судлаачид баталсан байдаг.


HR Фото