Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.28%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.66%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.20%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.87%
- 2016 / 04 / 18
EXCELLENCE SERVICE / ДЭЭД ЗЭРГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ/

Дээд зэргийн үйлчилгээ нь аливаа байгууллагын  үйлчлүүлэгч нарт үзүүлэх үйлчилгээг мэргэжлийн , өндөр түвшинд хүргэх зорилготой бөгөөд  энэ нь үйлчилгээний салбарт өсөлтийг авчрах хэрэгсэл юм. Өнөө үед ард иргэд хаана ч явсан үйлчилгээний гол төвд байдаг. Тийм ч учраас төр засаг үйлчилгээг үр дүнтэй , тэгш шударга , сайн байгаасай гэж хүсдэг.  Үүнтэй адил Дээд зэргийн үйлчилгээг практик хэрэгсэл болгон хэрэгжүүлж,  үйлчлүүлэгч нарт чиглэсэн үйл ажиллагааг явуулснаар байгууллагаа  өөрчилж болно. 
 

Дээд зэргийн үйлчилгэний гол суурь ойлголт бол үйлчлүүлэгч нарын эн тэргүүний хэрэгцээг судалж , бараа түгээлт , цаг хугацаа , мэдээлэл болон ажилчидын зан байдалд анхааралаа хандуулах юм.  Мөн үйлчлүүлэгч нарын үйлчилгээний талаарх бодол , ойлголтыг нэмэгдүүлэх , үйлчилгээний сэтгэл ханамж дээр онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй.   

Дээд зэргийн үйлчилгээ нь үйл ажиллагааны гурван түвшинэй. 
1.    Үргэлжилсээр байх хөгжил .  Байгууллага хөгжлийн арга барилыг тодорхойлж үйлчлүүлэгчрүү чиглэсэн үйл ажиллагааг явуулж , байгууллагын чадавхийг тодорхойлох. 
2.    Ур чадвар бол хөгжлийн хэрэгсэл. Хувь хүн ба багууд үйлчлүүлэгчтэй харилцах  шинэ ур чадварыг хайх буюу олж авснаар үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж болно. 
3.    Бие даасан амжилтын баталгаа.  Байгууллагын хувьд  дээд зэргийн үйлчилгээний стандартад нийцэж хөгжил ба чадвараа бусдад харуулах. 
Хэрхэн байгууллагынхаа үйл ажиллагаанд дээд зэргийн үйлчилгээг  эхлүүлэх вэ? 
•    Дээд зэргийн үйлчилгээний стандарттай уншиж танилцах. Хамтран ажиллагсадтайгаа уулзаж хэрхэн стандартын дагуу ажиллаж болохоо ярилцаж , хэлэлцэх
•    Албан ёсны үнэлгээтэй танилцах. Байгуллагадаа дээд зэргийн үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэхийг хүсвэл эхлээд албан ёсны үнэлгээг мэдэх нь чухал. 

Эх сурвалж: Human Capital сэтгүүл

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 08 / 28
“Хоногийн 24 цаг огт хvрэлцэхгvй юм. 25 эсвэл 26 цагтай байсан бол өчнөөн ажил амжуулахгvй юу” гэж боддог хvмvvст зориулав. Ажил хийдэг хvн бvрийн хамгийн их хэлдэг гомдол бол “Юу ч амжаагvй байтал цаг хугацаа өнгөрчих юм”. Vнэхээр, хурдтай л ажиллахгvй бол юу ч амждаггvй болсон тийм vед бид амьдарч байна. Ялангуяа манайд сvvлийн жилvvдэд хэн их хөдөлмөрлөсөн нь тэр хэмжээгээр өндөр цалин, шагнал авдаг, тушаал дэвшдэг, сайхан амьдардаг нь vнэн болсон тийм систем vйлчилж байгаа билээ.
Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Байгууллагын архивын ажлын үндсэн зааварт архив, албан хэрэг хөтлөлтийн ажлуудыг хийхэд шаардлагатай стандарт, бэлэн загварууд байдаг тул гарын авлага болгон ашиглаарай.
- 2016 / 07 / 02
“БОЛОВСРОЛ ЭЗЭМШСНЭЭР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛНА. ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛСНААР АМЖИЛТАНД ХҮРНЭ.” – Jim Rohn
- 2016 / 06 / 08
-2016 / 04 / 26
Тухайн ажлын байртай холбоотой мэдээлэл цуглуулж, түүнийг судлан шинжлэх үйл ажиллагааг ажлын байрны шинжилгээ гэнэ. Ажлын байрны шинжилгээ хийсний үр дүнд ажлын байрны тодорхойлолт гарна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт бичих нь ХНМ-ийн үндсэн чиг үүргүүдийн нэг бөгөөд ХНМ-ийн бусад чиг үүргүүдтэй нягт холбоотой байдаг. Жишээ: ХН-ийн бүрдэлт гэдэг нь тухайн ажлын байранд тохирох ажилчныг сонгоход хүрэлцэхүйц тооны горилогчдыг хайх, өөртөө татах, цуглуулах үйл ажиллагаа юм. Ямар ажлын байран дээр ямар хүнийг авах тухай үндсэн баримт бичиг нь болдог.
-2016 / 04 / 25
Эрхэм танд сайн хүний нөөцийн менежер хэрэгтэй байна уу. Тэгвэл шилдэгээс шилдэг ажилтан чинь байх ёстой хүний нөөцийн менежмер тань ямар шалгуурыг хангасан байх ёстойг энэхүү тестээс мэдэж болох юм. Аливаа бизнесийн салбарт амжилтанд хүрэхэд хүний нөөцийн мэргэжилтэн чухал үүрэгтэй. Түүний мэдлэг чадвар, бүтээлч санаачлагаас хамт олон өсөж дэвжих үйл явц ихээхэн шалтгаална. Иймээс та хүний нөөцийн хэр зэрэг менежер гэдгээ мэдэж болох дараах тестийг бөглөөрэй. Хамгийн сүүлийн үеийн энэ тестийн асуултанд үнэн зөв харуулснаар хүний нөөцийн салбарт жинхэнэ манлайлагч уу, эсвэл шилдэг нь болох зам дээр зогсож байна уу. Бас ч гэж хоёрын зэрэг салбарын туршлага дутаж байна уу, бүр илүү дадлага туршлага хэрэгтэй юү, үнэнийг хэлэхэд сайн менежер болоход үнэхээр хэцүү байна уу гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж авч болно.
-2016 / 04 / 17
Хүмүүсээ цагтаа ирэхийг шаард, бүр нэмэлт мөнгө төлөөд болтугай сурга. Утасны дуудлага бүрт даруй хариу өгч байхыг мөн шаард. Цахилгаан шат, ресторан зэрэг олон нийтийн газарт амаа мэдэж ярих, "бусдын" техник хэрэгсэл ашиглах, рекламдах гэж байгаа бүтээгдэхүүний загварыг цагаас нь өмнө зарлах (тухайлбал, офис дотрох мэдээллийн самбар дээр байрлуулах) зэрэг үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг ягштал хадгалах журмыг чанд мөрд. Учир нь дээрхийг зөрчих нь үйлчлүүлэгчид үнэлж баршгүй хохирол учруулдаг болоод тэр.
HR Фото