Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.28%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.66%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.20%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.87%
- 2016 / 04 / 25
ТА ШИЛДЭГ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР МӨН ҮҮ? /Түвшин тогтоох сорил/

1. Эхлэх оноо (10 оноо)

(Хэрэв Та менежер, захирал эсвэл дэд захирал зэрэглэлтэй бол автоматаар 10 оноо авна.)

2. Бизнесийн болон санхүүгийн ерөнхий мэдлэг

Өнгөрсөн 6 сарын хугацаанд Та санхүүгийн албаны дарга болон гүйцэтгэх удирдлагатайгаа Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр , түүний хэрэгжилтийн талаар өөрөө санаачлага гарган ярьсан уу?

Тийм бол 2 оноо нэм ______

 

Та их, дээд сургуульд сурч байхдаа бизнесийн үндсэн болон суурь хичээлүүдэд хамрагдаж байсан уу?        

Тийм бол 2 оноо нэм ______

Та MBA зэрэгтэй юу?

Тийм бол 2 оноо нэм ______

Та компанийнхаа  жил бүрийн Хүний нөөцийн төсвийг гаргаад, дараа нь нэгдсэн төсвийг хэлэлцэх үед өөрийн боловсруулсан төсөвөө баталуулдаг уу?

Тийм бол 2 оноо нэм ______

Өнгөрсөн жилийн хүний нөөцийн төсөв хүрэлцээтэй байсан уу? 5% )

Тийм бол 2 оноо нэм ______

 

3. Хүний нөөцийн үндэсэн

Хүний нөөцийн тусгай сургалтын хүрээнд хүний нөөцийн тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхийг санаачилж байсан уу?

Тийм бол оролцсон хөтөлбөр бүртээ 1 оноо өг. (хамгийн дээд оноо 4 байх ёстой)                                                    ________

Та өөрийн одоогийн албан тушаалд томилогдохын өмнө, ажил олгох эсвэл ажилчдын хангамж тэтгэлэг гэх мэт хүний нөөцийн тодорхой асуудал хариуцсан менежер эсвэл захирлын албан тушаал хашиж байсан уу?

Тийм бол албан тушаал бүрт 2 оноо өг. (хамгийн дээд оноо 4 байх ёстой)                                                                 ________

 

4. Байгууллагынхаа тухай Таны мэдлэг

Өнгөрсөн санхүүгийн жилд танай компани ямар орлоготой байсныг Та хэлж чадах уу?

Тийм бол 1 оноо нэм ______

Өнгөрсөн жилийн танай компанийн ашиг (эсвэл алдагдал) ямар байсныг Та хэлж чадах уу?

Тийм бол 1 оноо нэм ______

Та компанийнхаа эн тэргүүний гол бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн тус бүрийн харьцангуй орлогыг тодорхойлж чадах уу?

Тийм бол 1 оноо нэм ______

Та өөрийн компанийн хамгийн том өрсөлдөгчийг тодорхойлж, өөрийн компанийн өрсөлдөх байр суурийг тэдгээртэй харьцуулж гаргаж чадах уу?

Тийм бол 1 оноо нэм ______

Та удирдах албан тушаалтандаа шууд ажлаа тайлагнадаг уу?

Тийм бол 1 оноо нэм ______

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд, та өөрөө санаачилж менежерүүд болон менежментийн түвшний хамтран ажиллагсадтайгаа тэдний бизнесийн хэрэгцээ шаардлага болон зорилгын талаар илүү ихийг мэдэх уулзалтуудыг хийсэн үү?

Тийм бол 3 оноо нэм ______

 

5. Ажлын туршлага

Та өөрийн удирдах албаны хүнийг ажлаас нь халж байсан уу, эсвэл өөр ажил мэргэжлийн талаар илүү мэдлэг чадвартай болохын тулд түр ажлаасаа халагдахыг зөвшөөрч байсан уу?

Тийм бол 2 оноо нэм ______

Та өөрийн одоо ажиллаж байгаа газраасаа гадна үйлдвэрт ямар нэг албан тушаал хашиж байсан уу?

Тийм бол 4 оноо нэм ______

Та Хүний нөөцөөс өөр албанд ажиллаж байсан уу? (жишээ нь: маркетинг, гадаад харилцаа эсвэл санхүү)

Тийм бол 4 оноо нэм ______

 

6. Олон улсын түвшинд / Олон янзийн соёлын туршлага

Та олон улсын сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан уу?

Тийм бол 1 оноо нэм ______

Глобал (дэлхий нийтийн) бизнесийн асуудлыг хөндсөн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан уу?

Тийм бол 1 оноо нэм ______

Та гадаад оронд жуулчилж байсан уу?

Тийм бол явсан улсуудынхаа тоогоор 1 оноо нэм.                (хамгийн дээд оноо 3 байх ёстой)                                                                ________

Та хилийн чандад 6 сар түүнээс дээш хугацаагаар ажиллаж байсан уу?

Тийм бол 5 оноо нэм ______

7. Зөвлөгчид                                                                                                                                                                       

Та энэ албан тушаалд хүрэх хүртэл Танд 1 болон түүнээс олон зөвлөгч (удирдах албан тушаалтан эсвэл хүмүүжүүлэгч) байсан уу?

Тийм бол 4 оноо нэм ______

a)      Эсрэг хүйсний хүн

b)      Өөр арьстан эсвэл үндэстэн

c)      Хүний нөөцөөс өөр албанд

Тийм гэж хариулсан болгондоо 2 оноо нэм.                                                                                                                            ________

8. Ажлын шийдвэрүүд

Та өөртөө тодорхой ажлын зорилго тавьж түүндээ хүрэх гэж мэрийж байсан уу?

Тийм бол 4 оноо нэм ______

Ажилдаа улам мэргэшиж албан тушаал ахихад тань туслах ур чадвар олгох үйл ажиллагаануудыг өөрөө санаачилж байсан уу?

Тийм бол 3 оноо нэм ______

Та өөрийн ажлын өсөж дэвжих боломжийг өргөжүүлэх зорилгоор шууд өөрчлөлтийг хүлээж авсан уу?

Тийм бол 3 оноо нэм ______

 

9. Технлоги

Хүний нөөцийн үнэлгээ болон бүтээлч байдлыг сайжруулах технологи (компьютер, автомат хариулагч г.м) –ийг хэрэгжүүлэх төслийг Та удирдаж байсан уу?

Тийм бол 5 оноо нэм ______

Хүний нөөцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглах технологийг олох ажлын багийн гишүүн байсан уу?

Тийм бол 5 оноо нэм ______

Та ажилаа хийж байхдаа өөрөө компьютерээ ашиглах чадвартай юу?

Тийм бол 1 оноо нэм ______

Та өөрийгөө одоогийн энэ эринд технологийн шинэчлэлтээс хоцордоггүй гэж боддог уу?

Тийм бол 1 оноо нэм ______

 

10. Үргэлж суралцах

Та ядаж хоёрын зэрэг бизнесийн/ мэргэжлийн хэвлэл захиалдаг уу?

Тийм бол 2 оноо нэм ______

 Хүний нөөцөд хэрэгжүүлсэн одоогийн болон ерөнхий асуудлуудыг Та хэр барьдаг вэ? (Жишээ нь: эрүүл мэндийн, халамжийн г.м)

Тийм бол 2 оноо нэм ______

Та хүний нөөцтэй шууд холбоотой бус сургалтуудад (бүтээлч байдал, статистик г.м) үе үе суудаг уу?

Тийм бол 2 оноо нэм ______

Та мэргэжлийн үйл ажиллагаанууд болон хүний нөөцийн удирдах албан тушаалтнуудад зориулсан тусгай хуралдаануудад оролцдог уу?

Тийм бол 2 оноо нэм ______

Та дуртай зохиолоо унших, музей үзэх эсвэл үзүүлбэртэй урлагийн тоглолт үзэх зэрэг баруун-тархины үйл ажиллагааг хөгжүүлдэг ажиллагаануудад тогтмол оролцдог уу?

Тийм бол 2 оноо нэм ______

 

Одоо ямар оноо авсанаа үзье.

Авсан бүх оноогоо нэмээд нийлбэрийг нь оруул.   ________

 

Асуулгынхаа хуудсыг хараад оноо өгөөгүй хэсэг бүрээсээ дээрх нийлбэр дээрх нийлбэр дүнгээр 10 оноо хас. Хассан тоогоо энд оруул.   ________

Нийлбэр дүнгээр нийт хасалтаа хасаад эцсийн дүнг гарга.  ________

 

85-100 Баяр хүргэе! Та бол Хүний нөөцийн жинхэнэ манлайлагч байна.

70-84 Таны албан тушаалдаа бий болгосон байр суурь тань маш үржил шимтэй юм байна. Та хамгийн шилдэг болох замдаа орсон байна.

55-69 Та гараагаа сайн эхэлсэн байна. 1-2 чухал хэсгүүд дээр Та нэмэлт туршлага хуримтлуулсанаар амжилтанд хүрэх ойрхон байна. Өөрийн зорилгоо тодорхой болго.

40-54 Танд зарим чухал хэсгүүдэд үнэтэй туршлага байна, тэгэхдээ улам илүү болж амжилтанд хүрэхэд Танд нэмэлт туршлагууд зайлшгүй хэрэгтэй. Яг одоо эхлэхийг зөвлөх байна.

0-39 Хүний нөөцийн оргилд хүрэхэд маш хүндэрэлтэй байх болно.

 Эх сурвалж: Монголын Хүний Нөөцийн Институт 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 08 / 28
“Хоногийн 24 цаг огт хvрэлцэхгvй юм. 25 эсвэл 26 цагтай байсан бол өчнөөн ажил амжуулахгvй юу” гэж боддог хvмvvст зориулав. Ажил хийдэг хvн бvрийн хамгийн их хэлдэг гомдол бол “Юу ч амжаагvй байтал цаг хугацаа өнгөрчих юм”. Vнэхээр, хурдтай л ажиллахгvй бол юу ч амждаггvй болсон тийм vед бид амьдарч байна. Ялангуяа манайд сvvлийн жилvvдэд хэн их хөдөлмөрлөсөн нь тэр хэмжээгээр өндөр цалин, шагнал авдаг, тушаал дэвшдэг, сайхан амьдардаг нь vнэн болсон тийм систем vйлчилж байгаа билээ.
Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Байгууллагын архивын ажлын үндсэн зааварт архив, албан хэрэг хөтлөлтийн ажлуудыг хийхэд шаардлагатай стандарт, бэлэн загварууд байдаг тул гарын авлага болгон ашиглаарай.
- 2016 / 07 / 02
“БОЛОВСРОЛ ЭЗЭМШСНЭЭР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛНА. ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛСНААР АМЖИЛТАНД ХҮРНЭ.” – Jim Rohn
- 2016 / 06 / 08
-2016 / 04 / 26
Тухайн ажлын байртай холбоотой мэдээлэл цуглуулж, түүнийг судлан шинжлэх үйл ажиллагааг ажлын байрны шинжилгээ гэнэ. Ажлын байрны шинжилгээ хийсний үр дүнд ажлын байрны тодорхойлолт гарна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт бичих нь ХНМ-ийн үндсэн чиг үүргүүдийн нэг бөгөөд ХНМ-ийн бусад чиг үүргүүдтэй нягт холбоотой байдаг. Жишээ: ХН-ийн бүрдэлт гэдэг нь тухайн ажлын байранд тохирох ажилчныг сонгоход хүрэлцэхүйц тооны горилогчдыг хайх, өөртөө татах, цуглуулах үйл ажиллагаа юм. Ямар ажлын байран дээр ямар хүнийг авах тухай үндсэн баримт бичиг нь болдог.
-2016 / 04 / 18
Үйлчлүүлэгч хүний хувьд бид өөрийн хүссэн бараагаа хаанаас ч чанарын шаарддлага хангасан барааг худалддаж авахыг зорьдог. Жишээ нь: бид жимс , ногоо , хүнсний бүтээгдхүүнүүдээ шинэ , амтлаг бөгөөд цэвэр цэмцгэр савалгаатайг нь харж сонгож авдаг. Тиймээс ихэнх хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ зөв газар , зөв цагт , зөв тоо хэмжээгээр сайн нөхцөлд үйлдвэрлэж , хамгийн бага боломжит зардлаар түгээж байгаагаа баталж үйлчлүүлэгчийн Service Excellence Programme -ийг боловсруулдаг.
-2016 / 04 / 17
Хүмүүсээ цагтаа ирэхийг шаард, бүр нэмэлт мөнгө төлөөд болтугай сурга. Утасны дуудлага бүрт даруй хариу өгч байхыг мөн шаард. Цахилгаан шат, ресторан зэрэг олон нийтийн газарт амаа мэдэж ярих, "бусдын" техник хэрэгсэл ашиглах, рекламдах гэж байгаа бүтээгдэхүүний загварыг цагаас нь өмнө зарлах (тухайлбал, офис дотрох мэдээллийн самбар дээр байрлуулах) зэрэг үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг ягштал хадгалах журмыг чанд мөрд. Учир нь дээрхийг зөрчих нь үйлчлүүлэгчид үнэлж баршгүй хохирол учруулдаг болоод тэр.
HR Фото