Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.28%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.66%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.20%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.87%
- 2016 / 06 / 08
ЦАГИЙГ ӨӨРИЙНХӨӨ ТАЛД ОРУУЛЖ, ХҮССЭН ЗОРИЛГОДОО ХУРДАН ХҮРЭХ АРГА


 

“БОЛОВСРОЛ ЭЗЭМШСНЭЭР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛНА. ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛСНААР АМЖИЛТАНД ХҮРНЭ.” – Jim Rohn

 

Ихэнх хүмүүс сургуулиа төгсөөд  эсвэл ажилд ороо л бол боллоо гэж бодоод  зүгээр урсгалаараа ямар ч хөгжиж дэвшсэн юмгүй олон жилийг ардаа өнгөрөөж зогсонги байдалд орох нь цөөнгүй. Ажилд орсон анхны хэдэн сар идэвхтэй юу хийх ёстой түүнийгээ сураад, цааш үргэлжлүүлэн суралцахаа зогсоож, анх ямар байсан хэдэн жилийн дараа яг тэр хэвээрээ өөрчлөгдөөгүй байх нь хэвийн үзэгдэл. Тэд ажилдаа өдрийн 8 цаг зарцуулдаг ч ажлаа хэрхэн сайжруулах тухай, тухайн ажлынхаа талбарт хэрхэн амжилтанд хүрэх талаар, хэрхэн орлогоо нэмэгдүүлэх талаар эсвэл хэрхэн байгууллага компанидаа ашигтай ажиллах зэрэгт санаа тавьж, хичээж чармайж байгаа хүн маш цөөхөн байдаг нь харамсалтай.

Байгууллага компани мөнгийг нь төлж албан ёсоор сургалт семинарт хамруулахгүй л юм бол санаагаараа өөрсдийгөө хөгжүүлж сайжруулах нь маш ховор.

“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”-н адил хэн ч нэг газраа, нэг төвшинд удаан хугацаагаар байдаггүй. Амьдрал сайжрахгүй байна гэдэг нь  амьдрал дордож, муудаж байна гэсэн үг.

Дийлэнх хүмүүс дундаж амьдралаар амьдарч, дундаж цалинтай, дундаж ажлыг олж хийдэг ч түүнийгээ сайжруулж, хөгжүүлэхийн оронд үргэлж сэтгэл дундуур гомдоллож, өөртөө хязгаар тавьж,  санхүүгийн талаар сэтгэлээ санаагаа зовоож цаг хугацааг өнгөрөөнө.

Хэрвээ энэ дундаж амьдралаас гарахыг хүсвэл өдрийн 2-хон цагийг өөрийнхөө төлөө, ар гэр, үр хүүхдийнхээ төлөө, ач гучийнхаа төлөө зарцуулж чадах уу? Тийм, би чадна гэсэн шийдвэрийг яг одоо гаргаж чадах уу?…….

Бидний хариулт  мэдээж “Тийм би чадна!” Шийдвэр гаргаагүйгээр амжилтанд хүрсэн хүн гэж байдаггүй. Тиймээс шийдвэрээ яг одоо гарга!

Зөвхөн 2 цаг илүү өдөрт зарцуулж чадснаар бидний амьдрал асар томоор өөрчлөгдөнө. Зөвхөн 2 цаг илүү зарцуулснаар амьдралынхаа төлөө, санхүүгийн тухай санаа зовохоо зогсооно.

 

Яаж энэ 2 цагийг гаргах вэ?

Маш амархан…

 

Өдрийн 24 цагийг 7 өдөрт үржүүлбэл бидэнд долоо хоногт 168 цаг байна гэсэн үг. (7 х 24 = 168) 

Ажлын 40 цаг,  өдрийн 8 цаг унтаж өнгөрөөнө гэвэл долоо хоногт унтах 56 цаг, ажилдаа ирж очихын 3 цаг гэж бодоход долоо хоногийн замд өнгөрөөх 21 цаг болно. Тэгэхээр бид 168 цагаасаа 40-ийг, дараа нь 56, дараа нь 21 хасахаар бидэнд долоо хоногт 51 цаг үлдэнэ гэсэн үг. (168 – 40 – 56 – 21 = 51)

 

Өөрийгөө хөгжүүлэх өдрийн 2 цагийг долоо хоногтоо үржүүлбэл бидэнд 14 цаг байна. Энэ 14 цагаа 51 цагаасаа хасссан ч бидэнд цаана нь 37 цаг илүү үлдэж байгаа биз. (51 – 14 = 37) Өөрөөр хэлбэл өдрийн өөрийгөө хөгжүүлэх 2 цагаа хассан ч гэсэн өдрийн 5 цаг 28 минут бидэнд бусад ондоо юманд зарцуулах цаг үлдэж байна гэсэн үг. Боломжийн сайхан сонсогдож байгаа биз дээ.

Тэгэхээр энэ нандин 2 цагаа өөрийгөө сурч боловсруулахад заавал ашиглаарай.

Нэгэн жишээ энд татья. Хүн дунджаар өдөрт 5 цаг Телевиз (ТВ) үздэг. Зарим хүмүүс өдөрт 7-8 цаг ч үздэг. Тэд өглөө босонгуутаа ТВ-ээ асааж үзсээр ажилдаа явна. Ажлаа тараад ТВ -г шөнийн 11-12 цаг хүртэл үзээд унтана. Маргааш нь мөн адил үргэлжилдэг.

 

Хөгжих үү эсвэл доройтох уу гэдэг нь хэр их ТВ ассанаас хамаарна гэхэд бараг болно. Чи хэдэн цагийг телевиз-нд зарцуулж байна вэ?

Байнга үзвэл ТВ чамайг доройтуулна – Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар ТВ хүний эрч хүчийг алдуулахаас гадна өөрийн үнэлэмжийг муутгадаг. Мөн хөдөлгөөний дутагдалд орж таргалалтыг  ихэсгэдэг. 

ТВ чамайг хөгжүүлнэ – Яаж гэвэл зөвхөн унтраастай байх нөхцөлд. ТВ хэмээх НҮДНИЙ БОХИЙГ зажилахаа зогсоосноор өөртөө өөгөөжтэй цагийг уртасгана.

Цаг заваа гарган уншсанд баярлалаа!  Амжилт хүсье!

 

Эх сурвалж: ukatumur.wordpress.com

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 08 / 28
“Хоногийн 24 цаг огт хvрэлцэхгvй юм. 25 эсвэл 26 цагтай байсан бол өчнөөн ажил амжуулахгvй юу” гэж боддог хvмvvст зориулав. Ажил хийдэг хvн бvрийн хамгийн их хэлдэг гомдол бол “Юу ч амжаагvй байтал цаг хугацаа өнгөрчих юм”. Vнэхээр, хурдтай л ажиллахгvй бол юу ч амждаггvй болсон тийм vед бид амьдарч байна. Ялангуяа манайд сvvлийн жилvvдэд хэн их хөдөлмөрлөсөн нь тэр хэмжээгээр өндөр цалин, шагнал авдаг, тушаал дэвшдэг, сайхан амьдардаг нь vнэн болсон тийм систем vйлчилж байгаа билээ.
Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Байгууллагын архивын ажлын үндсэн зааварт архив, албан хэрэг хөтлөлтийн ажлуудыг хийхэд шаардлагатай стандарт, бэлэн загварууд байдаг тул гарын авлага болгон ашиглаарай.
- 2016 / 07 / 02
Тухайн ажлын байртай холбоотой мэдээлэл цуглуулж, түүнийг судлан шинжлэх үйл ажиллагааг ажлын байрны шинжилгээ гэнэ. Ажлын байрны шинжилгээ хийсний үр дүнд ажлын байрны тодорхойлолт гарна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт бичих нь ХНМ-ийн үндсэн чиг үүргүүдийн нэг бөгөөд ХНМ-ийн бусад чиг үүргүүдтэй нягт холбоотой байдаг. Жишээ: ХН-ийн бүрдэлт гэдэг нь тухайн ажлын байранд тохирох ажилчныг сонгоход хүрэлцэхүйц тооны горилогчдыг хайх, өөртөө татах, цуглуулах үйл ажиллагаа юм. Ямар ажлын байран дээр ямар хүнийг авах тухай үндсэн баримт бичиг нь болдог.
- 2016 / 04 / 26
-2016 / 04 / 25
Эрхэм танд сайн хүний нөөцийн менежер хэрэгтэй байна уу. Тэгвэл шилдэгээс шилдэг ажилтан чинь байх ёстой хүний нөөцийн менежмер тань ямар шалгуурыг хангасан байх ёстойг энэхүү тестээс мэдэж болох юм. Аливаа бизнесийн салбарт амжилтанд хүрэхэд хүний нөөцийн мэргэжилтэн чухал үүрэгтэй. Түүний мэдлэг чадвар, бүтээлч санаачлагаас хамт олон өсөж дэвжих үйл явц ихээхэн шалтгаална. Иймээс та хүний нөөцийн хэр зэрэг менежер гэдгээ мэдэж болох дараах тестийг бөглөөрэй. Хамгийн сүүлийн үеийн энэ тестийн асуултанд үнэн зөв харуулснаар хүний нөөцийн салбарт жинхэнэ манлайлагч уу, эсвэл шилдэг нь болох зам дээр зогсож байна уу. Бас ч гэж хоёрын зэрэг салбарын туршлага дутаж байна уу, бүр илүү дадлага туршлага хэрэгтэй юү, үнэнийг хэлэхэд сайн менежер болоход үнэхээр хэцүү байна уу гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж авч болно.
-2016 / 04 / 18
Үйлчлүүлэгч хүний хувьд бид өөрийн хүссэн бараагаа хаанаас ч чанарын шаарддлага хангасан барааг худалддаж авахыг зорьдог. Жишээ нь: бид жимс , ногоо , хүнсний бүтээгдхүүнүүдээ шинэ , амтлаг бөгөөд цэвэр цэмцгэр савалгаатайг нь харж сонгож авдаг. Тиймээс ихэнх хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ зөв газар , зөв цагт , зөв тоо хэмжээгээр сайн нөхцөлд үйлдвэрлэж , хамгийн бага боломжит зардлаар түгээж байгаагаа баталж үйлчлүүлэгчийн Service Excellence Programme -ийг боловсруулдаг.
-2016 / 04 / 17
Хүмүүсээ цагтаа ирэхийг шаард, бүр нэмэлт мөнгө төлөөд болтугай сурга. Утасны дуудлага бүрт даруй хариу өгч байхыг мөн шаард. Цахилгаан шат, ресторан зэрэг олон нийтийн газарт амаа мэдэж ярих, "бусдын" техник хэрэгсэл ашиглах, рекламдах гэж байгаа бүтээгдэхүүний загварыг цагаас нь өмнө зарлах (тухайлбал, офис дотрох мэдээллийн самбар дээр байрлуулах) зэрэг үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг ягштал хадгалах журмыг чанд мөрд. Учир нь дээрхийг зөрчих нь үйлчлүүлэгчид үнэлж баршгүй хохирол учруулдаг болоод тэр.
HR Фото