HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM- Сургалт хөгжил
- 2022 / 08 / 27
БАЙГУУЛЛАГЫН КОУЧИНГ АРГА ЗҮЙ


Барууны орнуудад коучинг  (coaching) арга зүйг ихэвчлэн бизнесийн ертөнцийг аврах эмчилгээ гэж ярилцдаг. Ном, сэтгүүлд мөн иймэрхүү байр сууринаас ханддаг байна. Гэвч эрүүл сэтгэдэг хүмүүсийн хувьд бид бүх өвчинд таарсан эмчилгээ байдаггүйг мэддэг бөгөөд иймэрхүү төрлийн саналд нууц занга оршдог гэж үздэг. 




Хамгийн түрүүнд коучинг өөрөө, мөн түүн дотор менежментийн нэгэн хэв маяг болсон ч гэсэн тодорхой нөхцөл байдалд тодорхой зорилтуудыг шийдэхэд чиглэгдсэн байдаг гэдгийг тэмдэглэх ёстой.

Энэхүү нийтлэлдээ бид коучингийг зөвлөгөө өгөх хэв маяг бусаар, харин түүнийг удирдлагын хэв маяг гэж авч үзээд арай хялбараар коуч-менежмент гэж нэрлэх болно.


Коуч-менежмент

Ингэхэд ер нь энэхүү аргын учир утга юунд оршиж байна вэ? Товчоор хариулахад коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог. Менежер зааварчилгаа өгөхийн оронд асуудаг, ингээд л гүйцээ.

Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. “Коучинг” байнга л байсан, түүнийг санаанаасаа зохиогоогүй, зүгээр л одоо түүний цаг үе болж байна. “Ардчилсан хэв загварыг” удирдлагын, социологийн болон сэтгэл судлалын салбарын оюутнуудад онолын хичээл дээр аль эртнээс зааж сургадаг байсан боловч онолоос цааш хөгжөөгүй байна. 

Менежерүүд ихэвчлэн удирдлагын авторитар хэв загварыг хэрэглэдэг (“гүйцэтгэгч”-ийн хувьд хамгийн их таарч тохирно), өөрсдөө бүх асуудлыг шийддэг, заавар, тушаал өгч, гүйцэтгэлийг нягт хянаж мөрддөг, г.м. Эсвэл либераль хэв загвар луу хэтэрхий хэлбийж (“хамтран ажиллагсдад” илүү тохирно), ямар нэгэн зорилт, түүний гүйцэтгэлийн хяналтаас татгалзаж, “эцсийн үр дүн”-г хүлээдэг тул бүх юм өнгөрч ямарч өөрчлөлт хийгээд нэмэргүй болсон байдаг.

Ардчилсан хэв загварыг хэрэглэж чаддаггүйн шалтгаан бол аль ч бизнес сургуульд зааж сургаддаггүй дадал туршлага дутдаг байна.


Байгууллагын коуч-менежмент

Хэрэв таны орчин тойрны хэн нэгэн нь хэзээ нэгэн цагт таны зорилго, түүнд хүрэх арга зам болон таны чадварын талаар үнэн сэтгэлээсээ сонирхож, энэ ярианы дараа та сэтгэл хангалуун байж цаашид зорилгодоо хүрэхээр сэтгэл шулуудан ажилдаа орж байсан бол та өөрийгөө азтай хүн гэж тооцож болно. Учир нь танд  коучингийн туршлага байна гэсэн үг юм.

Ингэхэд коуч-менежер удирдлагын бусад хэв загвараас ялгаатай юу хийдэг юм бол? Тэрээр зүгээр л удирдлаган доороо ажилладаг хүнд тушаал, заавар өгөхдөө заавал дараахь нөхцөл байдлыг тодруулж асуудаг. Үүнд:

•    Тухайн тавигдсан зорилго удирдлаган доор ажилладаг хүний хувийн зорилготой хэр нийцэж байгаа;

•    Үр дүнд хүрэхийн тулд ямар арга, аргачлал хэрэглэж байгаа;

•    Тухайн арга, аргачлалыг хэрэглэхэд ажилтанд шаардлагатай мэдлэг, ажлын дадал туршлага байгаа эсэх.

Удирдлагаас өнгөрсөн сарын борлуулалтын мэдээг бэлдэх тухай тушаал танд өнөөдөр ирсэн гэж бодъё. Гэтэл борлуулалтын албаны даргаас худалдааны төлөөлөгчидтэйгээ хамт гадуур явах ажил даалгах болж. Ийм нөхцөлд хоёр даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжгүй гэдгээ хэлэхээс эмээдэггүй, эсвэл энэ сарын мэдээг хамт хавсарган өгөх бодолтой байгаагаа хэлэхээс айдаггүй, нэг бол Access программ дээр ажиллаж чаддагүй болохоор энэ даалгаврыг биелүүлэх боломжгүй гэдгээ шууд хэлдэг байхаар чөлөөт нөхцөл байдлыг бүрдүүлэх ёстой. Харин таны удирдлаган доор ажилладаг ажилтан ажлаас “зугатаах”-ын тулд биш, бүр эсрэгээрээ хамгийн боломжит сайн хувилбараар тухайн үүрэг даалгаврыг биелүүлэх зорилготой байгааг мэдрэх ёстой.


Хэрэв та удирдах ажилтан байгаад таны удирдлаганд ажилладаг хүмүүс даалгавар аваад дээр дурьдсан нөхцөл байдлаар ажиллаж байвал та коуч-менежментийн анхан шатыг (хамт олонд найрсаг уур амьсгал бүрдүүлэх) даван туулсан гэж хэлж болно.

Мэдээж хэрэг найрсаг уур амьсгал бүрдүүлэх нь коуч-менежмент үүсч хөгжих суурь болдог байна. Найрсаг уур амьсгалыг удирдагч өөрийн зорилгодоо заавал ашиглах ёстой, эс бөгөөс энэхүү нөхцөл байдлыг ажилтнууд ашиглаж эхэлдэг байна.

  • Энэхүү үүсч бүрэлдсэн уур амьсгалыг ашиглана гэдэг нь коуч-менежер дараахь зүйлийг хийнэ гэсэн үг юм. Үүнд:
  • Ажилтан тавигдсан зорилгоо зөв ойлгосон эсэхийг тодруулна.
  • Түүнийг энэхүү асуудлыг шийдвэрлэх үйл явцад татан оролцуулж, алхам бүрийн төлөвлөгөөг гаргана.
  • Үр дүнд хүрэхэд ажилтанг зоригжуулна. Тавигдсан зорилгыг ажилтан өөрийн юм шиг хүлээн авахад түлхэц өгнө.
  • Ажилтны үйл ажиллагааг үр дүнтэйгээр хянана.


Коуч-менежментийн зарчмууд

Коуч-менежментийн зорилго бол ажилтны ажлын үр дүнг дээшлүүлэхийн тулд зорилгодоо хүрэхэд саад болж байгаа асуудлуудыг ажилтнаар бие даан шийдвэрлүүлэх, түүнийг үр дүнд хүрэхэд идэвхжүүлж өгөхөд оршино. Аль ч компанийн удирдлагын хүсэн хүлээж буй энэхүү үр дүнд хүрэхийн тулд ажилтны өөрийнх нь Ухааралт болон Хариуцлага дээр тулгуурладаг. Ажилтны Ухааралт болон Хариуцлагыг удирдлага нь зориуд идэвхжүүлж, дэмжиж байдаг.


Дүгнэж хэлэхэд коуч-менежментийн үндсэн хоёр тулгуур бол:

•    Ажилтан өөрийн үйлдлийг Ухаарсан байна.

•    Эдгээр үйлдлийн үр дүнг ажилтан өөрөө бүрэн Хариуцна.


Гэвч ажилтны хөгжлийн үе шат бүрт эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх боломжгүй.


Коуч-менежмент үр дүнд хүрэх нөхцлүүд

Коучинг менежментийн хэв загварын хувьд: удирдлага, ажилтны хоорондын харилцан ажилласны үр дүнд ажлын үр ашиг мэдэгдэхүйц нэмэгдэж, ажилтныг идэвхжүүлэлт, хувь хүний хариуцлага дээшлэнэ.


Коуч-менежмент үр ашигтай байхын тулд 3 энгийн нөхцөл байдлыг бүрдүүлэхэд хангалттай.

  • Нэгдүгээрт, ажилтан түүнтэй харилцах удирдлагын энэхүү хэв загварт “дасах” ёстой.
  • Хоёрдугаарт, коуч-менежмент ажилтны хөдөлмөрийн шинж чанартай “зохицож”, байгууллагын удирдлагын соёлд ерөнхийдөө нийцэж байх ёстой.
  • Гуравдугаарт, энэхүү харилцан ажиллах хэв загварт удирдагч өөрөө “бэлэн” болсон байх ёстой.

БАЙГУУЛЛАГЫН КОУЧИНГ АРГА ЗҮЙ
HR Plus Card | 90001075
HR Plus Card | 90001075
HR Plus Card | 90001075
HR Plus Card | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 30
21-р зууныг манлайлан авч явах өв тэгш иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим” чухал юм.
Сургалтын үйл ажиллагааг удирдах үйл явц нь түүний хэрэгцээг тодорхойлохоос эхэлдэг. Сургалтын хөтөлбөр нь 3 үндсэн үе шаттай байдаг.
- 2023 / 02 / 15
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
- 2022 / 05 / 19
-2022 / 05 / 11
Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.
-2022 / 04 / 12
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.
-2021 / 06 / 23
Олон улсын хүний нөөцийн менежментийн мэргэжилтнүүд үйл ажиллагаанд суурилсан сургалтаар дамжуулан хөгжиж буй байгууллагын соёлоос олон давуу талууд болон ашгийг хурдацтай хүлээн авч, амжилтанд хүрч байна.
HR Фото