-2009 / 09 / 20
Манай нийслэлийг иргэншээгvй иргэд эзэлчихжээ. Хотын соёлыг иргэд нь
бий болгодог болохоос биш хотоо соёлжуулах гэж жилийн жилд хэдэн саяар
нь мөнгө урсгаад байх ёсгvй билээ. Өнөөдөр нийслэлд гарч байгаа элдэв
бузар хэргийн 90 хувийг иргэншээгvй иргэд vйлдэж байна.
Улаанбаатарынхан хэзээнээсээ биеэ зөв авч явдаг, алхаа гишгээ нь хvртэл
өөр, автобусанд суухдаа хvртэл биед хvрдэггvй байсан тал бий. Гудамж
талбай хоггvй байхыг хотын иргэд л мэднэ. Тамхины иш, шvлсээ хаясны
төлөө торгодог хотууд байдгийг мэдvvлмээр. Хуучны 40, 50 мянгатынхан
соёлтой иргэдийн нэг хэсэг байсан тvvхтэй. Тэд хувцаслалт,
боловсролоороо ялгаатай байлаа. Өнөөдөр нийслэлийн захын хорооллууд,
vйлчилгээний зах, такси, микро автобусуудын жолооч, мөнгө хураагч
нараас эхлээд иргэншээгvй иргэдийг олж харж болно.
-2009 / 09 / 07
Тату Ванханен Финляндын одоогийн ерөнхий сайд В.Плант, Э.Миниум нарын
эрдэмтэд болон коллеж төгссөн олон мянган хvнээс таван vе шаттай
судалгаа авч оюуны чадвар, бие хvний хөгжил хоёр шууд эерэг холбоотойг
илрvvлжээ. IQ өндөртэй, чадварлаг хvн л өөрийгөө хөгжvvлж, өрөөл бусдад
сайнаар нөлөөлж, төрөөс аль болох хараат бусаар амьдарч, нийгмийн
хөгжилд эерэг нөлөө vзvvлдэг нь нотлогджээ.
-2009 / 09 / 04
Монголын нийгэм тогтворгvй, ажилгvйдэл, ядуурал, авлигал нь хэрээс
хэтэрсэн, дээрээс нь архи ба химийн элдэв хорт бодист хордсон, энэ бvх
vзvvлэлтээр дэлхийд сvvл мушгигчдын тоонд орчихсон яваагийн гол
шалтгаан бол эрх баригчид, зах зээл, Хятадын далд бодлого, эсвэл
иргэншлийн гологдол гэхчлэн буруутгах буруутан мундахгvй.
-2009 / 09 / 04
Умард Ирландын сэтгэл судлалын профессор Ричард Лvнн, Финландын улс төр
судлалын профессор Тату Ванханен нарын хамтарсан судалгааны "IQ ба
vндэстний баялаг" бvтээл 2002 онд хэвлэгдэн гарсан байна. Энэхvv
судалгаагаар Монгол хvний оюуны чадавх 98 нэгжтэй нь тогтоогдож,
дэлхийн 188 улс орны 21-д оржээ. Харин 2006 онд дахин судалгаа хийхэд
Монголчуудын оюуны чадавхи эрс дээшилж, аравдугаар байрт жагсжээ. Таван
жилийн хугацаанд ийм хурдацтай урагшилсан орон манайхаас өөр байхгvйг
эрдэмтэд онцлоод "Монгол бол төрөлхийн өндөр IQ-тай хvмvvс.
-2009 / 08 / 25
Санхүүгийн хямралаас болоод том жижиг олон компаниуд ажилчидаа халж
эхэлсэн. Гэвч дараах компаниудын ажилчид сэтгэл тайван байж болдог гэнэ.
Nugget Market
81 жилийн настай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг энэхүү компани нь
туулж ирсэн хугацаандаа ажилчидаа халах олон шалтгаануудтай тулгарч
ирсэн байна. Гэвч тэд ажилчидаа халах тухай боддоггүй гэнэ. Nugget
Market нь хэрвээ зах зээлдээр хүнд байдал үүсэх тухай урьдчилан мэдсэн
тохиолдолд сайн дураараа ажлаа орхисон ажилчидын орон тоог ер
бөглөдөггүй юм байна. Харин үүний оронд үндсэн ажилчидадаа олон цагаар
ажиллах боломж олгодог юм байна.
-2009 / 08 / 22
Өнөөгийн Монголын бизнес орчинд тулгамдсан гол гогцоо асуудлуудын нэг
нь хүний хөдөлмөрийг үнэлж сурах болон сургах ингэснээр үүнтэй салшгүй
холбоотой болох хөдөлмөрийн бүтээмжийг ихэсгэх явдал юм.
Тийм боловч цалин, зардалаа өсгөөд чанартай бүтээгдхүүн, сайн
мэргэжсэн ажилтантай болох гэхээр бүтээгдхүүний өртөг өсөөд авах газар
байхгүй, өрсөлдөх чадвар буурах гэх мэт хяслантай. Энэ хэвээрээ явъя
гэхлээр шинэ техник, технологийн үнэ хадаад, технологийн шинэчлэл хийх
хуримтлалгүй болчих гээд асуудалтай. Түүнээс гадна чадвартай
мэргэжилтэн байтугай, дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд ажилдаа
тогтвортой ажиллах сонирхолгүй болчихдог. Ингээд л чөтгөрийн тойрогт
орчихоод дороо эргэлдээд байна.
-2009 / 07 / 09
Монголчууд тэтгэвэрт гарна гэхээс vхтэлээ айдаг. "Ингээд л
амьжиргаанаасаа саллаа. Энэ өдрөөс эхлээд хэрхэн яаж амьдрах билээ" гэж
боддог гэхэд болно. Арга ч vгvй. Улс болон хувийн хэвшилд 30-50 жил
ажиллаад тэтгэвэрт гарахдаа олигтой хуримтлуулсан мөнгө, хураасан
баялаггvй байдаг. Тэгээд л тэтгэврийн насныхан гэхээр эмзэг бvлгийн
эгнээнд шилжих нь их.
-2009 / 07 / 04
“Энэ ертөнцөд хүнээс илүү сонирхолтой юм үгүй билээ” хэмээн агуу
теоретикч Гумбольдт нэгэнтээ хэлсэн байдаг. Өнгөрсөн зууны эхээр Оросод
нэгэн сонин явдал болов. Тосгонд түймэр гарсанд галын дөл авалцсан
байшингаас эмгэн Матрена гав ганцаараа ороод авдартай хөрөнгөө ажиг ч
үгүй чирсээр гаргаад тавьчихсан байна.
-2009 / 06 / 20
Магадгүй та ямар нэгэн байгууллагын захирал болохыг хүсч байгаа бол, эсвэл энэ байр суурь руу амжилттай урагшилж байгаа бол танд зориулсан алт шиг үнэтэй стратегиуд байна.