Манай компанид ажилд горилогчдыг Оюу Толгой ХХК-д ажилд оруулж өгнө
гэсэн нэрийдлээр тодорхой иргэд, хувь хүмүүс мөнгөн төлбөр нэхсэн
тохиолдлууд гарсан байж болзошгүй талаарх мэдээлэл бидэнд ирсэн тул бид
дараах мэдэгдлийг хүргүүлж байна. Манай компани ирээдүйн ажиллах
боловсон хүчээ ажилд авахдаа ямар нэгэн зуучлагч хувь хүмүүстэй хамтарч
ажилладаггүй бөгөөд тэднээр дамжуулан ажилд авдаггүй болно. Хэрэв танд
Оюу Толгой ХХК-д ажилд ороход тань тусална гэж мөнгө, төлбөр нэхэмжлэх
хувь хүмүүс хандвал тэдэнд итгэхгүй байхыг анхааруулж байна.

