
Монголын Хүний Нөөцийн Институтээс зохион байгуулж буй "HR UPDATE" -гишүүд дэмжигчдийн анхдугаар зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд институтын гишүүд, дэмжигчид болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл болох 100 гаруй компанийн 157 төлөөлөгч оролцлоо. HR UPDATE -гишүүд дэмжигчдийн зөвлөгөөнд МХНИ-н захирал Д.Бартанбаатар (www.mhri.mn), Гэрэг хууль зүйн төвийн захирал Н.Цогжавхлан (www.geree.mn), ММХНМХ тэргүүн- Доктор Ц.Цэцэгмаа (www.monhrm.mn), Синглтон ХХК-н Бизнес хөгжлийн захирал Х.Жавхлан (www.biznetwork.mn), Бизтрий цахим хуудас - Зөвлөхүүд (www.biztree.mn) урилгаар оролцож шинэ соргог мэдээ мэдээллүүдээсээ хуваалцлаа. Урилгаар оролцсон зөвлөхүүд болон сэтгэл зүрх, итгэл үнэмшлээрээ биднийг дэмжин оролцсон нийт мэргэжилтнүүддээ амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.