Таны амжилтын ундраа гэсэн уриатай Очир ундраа группын менежментийн баг энэ амралтын өдрүүдэд "Удирдагчийн ур чадвар", "Байгууллагын соёл", "Бүтэц, зохион байгуулалт" сэдвүүдийн хүрээнд сургалт семинар хийлээ. Очир ундраа групп нь уул уурхай, эрчим хүч, даатгал, банк санхүү, барилга, ачаа тээвэр зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг салбартаа тэргүүлэгч хамт олон юм.




