Удаан хүлээлгэсэн миний талаар бүхий л мэдээллийг багтаасан цахим
үнэмлэх минь гар дээр ирлээ. “Зургаа хараад цочив” хэмээн олон хүн
анхааруулж байсан болохоор үнэмлэхээр авсан анхны сэтгэл дундхан. Гэхдээ
л тухайн хүнийг илтгэж нэрийн хуудас болж явах учиртай бичиг баримт
гэхэд арай биш ээ. Ялангуяа тэр зураг нь. Шинэчлэсэн бүртгэлд хамрагдаж,
гарын хуруунууддаа цаг бүртгэгч шиг зүйлд уншуулж байхад л нэг хүүхэн
“алив наашаа хар. Одоо инээгээрэй” гээд л зураг дараад байсан. Дараа нь
ямар гарсан бол гээд харах гэхээр “Хүн их байна. Цаашаа бол энэ зураг
та нарт ямар ч хамаагүй” гээд байгаагүй бол ядаж л "цахим үнэмлэхэн дээр
тавигдах зураг шүү" гэдгийг хэн нэгэн хажуугаас шивнэсэн бол хэдэн
"сөөвийсөн" үсээ дарж байгаад зургаа даруулахгүй юу. Одоо ч нэгэнтээ
өнгөрсөн л дөө. Хуучин үнэмлэх хайчлаад хаячихсан. Тэгэхээр царай муутай
ч гэсэн шинэ цахим үнэмлэхээ ашиглахаас өөр арга болж байна.

Монгол Улсын Эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч “ДЦС-4”-ТӨХК нь 1500 ажилтанд ажлын байран дээр идэвхитэй бүтээлч багийн ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран ажиллахаар боллоо.
Монголын барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг Тэдмент компани бүтээмжийг дээшлүүлж, гарцыг нэмэгдүүлсэн гүйцэтгэлийн орчныг бүрдүүлэх зорилго бүхий "Байгууллагын хяналтын тогтолцоо"-г төгөлдөржүүлэх хүний нөөцийн дэд хөтөлбөрийг Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна.


Тэсо Корпораци нь 06 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний
өдрийг дуустал “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян-2012”-ыг зарлаж
байгаа бөгөөд уг аяны хүрээнд олон арга хэмжээг үе шаттайгаар зохион
байгуулж байна. Үүний нэг болох “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг
2012.06.16-ын 12:00-16:00 цагийн хооронд МҮЭСТО-ны Бага танхимд зохион
байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Монголын Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар "Ажил амжилтын нууц" сэдэвт лекцийг хүрэлцэн ирсэн залууст уншлаа.