HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.57%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.70%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.79%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
10.94%
HRM / ХНМ
-2009 / 06 / 01
1.    Ажил олгогч нь ажилтанд ээлжийн амралт олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл , холбогдох бусад хууль , тогтоомж болон энэхүү зааврыг удирдлага болгоно.
2.    Ажил олгогч нь бүх ажилтныг ажлын жил бүр ээлжийн амралтаа заавал биеэр эдлэх бололцоогоо хангаж эдлүүлнэ.
3.    Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж , байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно.
-2009 / 06 / 01
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тушаах нь:
1.    “Ээлжийн амралт олгох заавар”-ыг 1 дүгээр , “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. 
-2009 / 05 / 12
Таны ажилд авахаар төлөвлөж буй хүний талаар үнэтэй мэдээлэл өгч чадах хүн бол урьдах ажил олгогч нь юм. Зарим нь мэдээлэл өгөхөөс татгалзаж мададгүй хэдий ч ихэнх нь өөрийн бодол, саналаа тантай хуваалцахдаа дуртай байна. Тэд бас өөрийн ажилтай гэдгийг марталгүйгээр тэдний ажилд хүндрэл учруулахгүйгээр танд мэдээлэл шуурхай гаргаж өгч болох хүсэлт тавих хэрэгтэй. Улмаар та авсан мэдээллийн үндсэн дээр ажилд авах шийдвэр гаргана.



-2009 / 05 / 11
Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг үндэслэн нэг талаас аж ахуй нэгж , байгууллагын удирдлага, ажил олгогч буюу тэдгээрээс эрх олгосон этгээд , нөгөө талаас тухайн байгууллагын ажилтны эрх ,хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл , хэрэв үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчидийн хооронд нийт ажилтны хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах , хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээр хийж хамтын гэрээ байгуулах , түүний хэрэгжилтэд хяналт тавих , биелэлтийг дүгнэхэд энэхүү зөвлөмжийг үндэслэл болгоно.

-2009 / 05 / 10
Ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн өөрийн үйл ажиллагааг түүний эрхэм зорилго , зорилтын хүрээнд хөдөлмөр зохион байгуулалт , хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг , хариуцлагыг тусгасан хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулахад энэхүү загварыг хэрэглэнэ. Хөдөлмөрийн дотоод журам нь ажил олгогчоос өөрийн дотоод үйл ажиллагааг, зохион байгуулахтай холбогдож үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн. Журмын зорилго нь хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах , ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах , ажил үйлдвэрлэл , үйлчилгээний чанар дээшлүүлэхэд чиглэнэ.
-2009 / 05 / 10
Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль , холбогдох тушаал , шийдвэрийг үндэслэн ажил олгогч болон ажилтан нь хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг тодорхойлж гэрээ байгуулахад энэхүү зөвлөмжийг хэрэглэнэ. Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн зохион байгуулалт , ажил олгогч болон ажилтны хариуцлага эрх үүрэг болон хамтын гэрээ, хэлэлцээрээр зохицуулсан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах зорилгоор хөдөлмөрийн гэрээний гол ба бусад нөхцөлийг талууд харилцан тодорхойлно.
-2009 / 05 / 03
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нь ажилтан бүрийн өөрийн үүрэг даалгавараа хэрхэн биелүүлж, ямар үр дүнд хүрч байгаа, түүний ур чадвар, мэргэжлийн бэлтгэл, ажлын ачаалал ямар байгааг дүгнэх үйл явц юм.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний зорилго:
•    Ажил үүргээ ямар түвшинд гүйцэтгэж байгаа талаар удирдлага ба ажилтнуудад бодит мэдээлэлтэй болгох
•    Сургах хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэх
•    Цалин хөлс болон нэмэлт цалин урамшуулал олгох, шиийтгэл ногдуулах бодит үндэслэлийг тогтоох
•    Гүйцэтгэлийг сайжруулах
-2009 / 05 / 03
Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлаар ҮЭ-ийн байгууллага/ажилтан/-ын төлөөлөгч ...............нарын бүрэлдэхүүнтэйгээр өргөдөл гаргасан ажилтан .............,гэрч....................нарыг оролцуулан............нарын хооронд гарсан .........тухай хөдөлмөрийн маргааныг хэлэлцэв.

-2009 / 05 / 03
Монгол  улсын хуульд шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комиссоор хянан шийдвэрлэхэд энэ дүрмийг мөрдөнө.
HR Фото