Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Эрдмийн зөвлөл
-2010 / 08 / 04
Олон зууны турш Монголын төрийн бичиг байсан "монгол бичиг" маань өдгөө мартагдах дөхөөд байгаа билээ. Харин Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргасан нь үнэ цэнийг нь өсгөх томоохон алхам болоод байна. МУ-н ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын дарга болон засгийн газрийн гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд албан бичиг илгээхдээ Монгол бичгээр үйлдэхээр болжээ.
-2010 / 07 / 30
Тєрийн байгууллагын ажилчдын тогтмол цалин хуулинд заасны дагуу олгогддог. Тэгвэл хувийн компани, жижигхэн цайны газруудын ажил олгогчид хєдєлмєрийн хєлсний vнэлгээг єєрсдийн vзэмжээр тогтоож байна гэхэд болно. Хувийн томоохон аж ахуйн нэгж ажилчдынхаа цалинг сараар нь тооцон гаргаж байгаа бол жижиг кафе, цайны газар ажиллуулж байгаа эрхэм єдрийн орлогоосоо шалтгаалан єдєр єдрєєр нь тооцон цалинг нь тогтоож байна.
-2010 / 07 / 30
Нийслэлийн хєдєлмєрийн газраас "Хєдєлгєєнт бирж" хэмээх нэгэн шинэ vйлчилгээ нэвтрvvлжээ.
Энэ vйл ажиллагааг нийслэлийн Сонгинохайрхан дvvргийн 8, 9, 10, 11 дvгээр хороонд хэрэгжvvлсэн байна.
-2010 / 07 / 25
Энэ сарын байдлаар улсын хэмжээнд ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн тоо гарчээ. Нийслэлийн болон орон нутгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдэд энэ оны эхний долоон сарын байдлаар ажил идэвхтэй хайж байгаа 39941 хүн бүртгүүлсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 1.1 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
-2010 / 07 / 23
Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс энэ ондоо багтаан БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой 14000 хүнийг бүртгэж, 3100 хүний нэрийг Солонгосын хөдөлмөрийн биржид байршуулахаар болсон.  Энэ дагуу өнгөрсөн сард Солонгосын талаас солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авсан билээ. Харин шалгалтад 3105 хүн тэнцсэн. Гэвч шалгалтад тэнцээгүй иргэд солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Улмаар Солонгосын хөдөлмөрийн биржид 3100 хүний нэрийг байршуулах байж анхнаасаа 14000 хүн бүртгэх хэрэггүй байсан. үүний улмаас хот, хөдөөнөөс ирж бүртгүүлсэн олон мянган хүн хохирч байна хэмээн өчигдөр НХХЯ-нд гомдол гаргажээ.
-2010 / 07 / 23
Зуныхаа амралтаар АНУ-д аялангаа хэлний мэдлэгээ сайжруулж, ажил хийж орлогоо нэмэгдүүлнэ гэдэг оюутнуудын хувьд том боломж.  Тиймээс ч зуны ажил, аялал хөтөлбөрт хамрагдаж холын Америкийг зорих хүсэлтэй оюутан олон. Энэ чиглэлээр зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийн тоо ч нэлээдгүй. Гэхдээ “Глобал удирдагч сан”, “Open world”, “Prince world” компаниар зуучлуулж АНУ-д очсон оюутнууд хонох газаргүй, ажил олдохгүй хэцүүхэн байдалтай тулгараад буй. Монголоос явахдаа тус бүр дунджаар таван сая төгрөг зарцуулсан хүүхдүүд олуулаа жижиг өрөөнд чихцэлдэн амьдарч, бэлэн хоолоор голоо зогоож, “хүн тэрэг” түрж байна гэсэн мэдээлэл энэ өдрүүдэд олны анхаарлын төвд байгаа юм.
-2010 / 07 / 19
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Сэдванчиг, Ц.Шинэбаяр, Н.Энхболд нар гадаадад ажилладаг иргэдийнхээ эх орондоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Уг хуулийн төслөө Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.
-2010 / 07 / 05

Монголын Хүний Нөөцийн Институт  үйл ажиллагааныхаа хөтөлбөрт нэмэлт идэвхижүүлэлт хийх зорилгоор улирал бүр тодорхой сэдвийн хүрээнд АЯН зохион байгуулж байхаар боллоо. Аяны хүрээнд сургалт, семинар, нийтлэлийн уралдаан хэлэлцүүлгэ, клубын уулзалт, шилдэгүүдийн туршлагаас хуваалцах зэрэг арга хэмжээнүүд улирлын турш зохион байгуулагдах юм. Хамгийн эхний буюу энэ улирлын аян "Бүтээлч хамт олон" сэдвээр зарлагдаж байна.  
HR Фото