Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны тогтвортой байдал, хөгжлийн түвшинд түүний суурь харилцаанд голлон оролцогч ашгийн төлөө хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдал ихээхэн нөлөөлдөг. Ашгийн төлөө, бизнесийн үйл ажиллагаа явуулах бүтэц, зохион байгуулалтын олон төрөл, хэлбэр байдаг ч тэдгээрийн дотроос хамгийн өргөн хэрэглэгддэг нь компанийн бүтэц зохион байгуулалт билээ.
Их, дээд сургуульд элсэх болохоор л хүүхдийн төлбөрийн асуудал эцэг,
эхчүүдийн толгойн өвчин болдог билээ. Хэнээс, яаж зээл авах, юугаа
барьцаанд тавьж, хэдэн жилийн төлбөрийг нь төлөх вэ гэдгээс авахуулаад
асуудал олон. Энэ бүхнийг эртнээс шийдэх цогц шийдлийг “Амьдралын
даатгал” компани санал болгож байна. Сургалтын төлбөрийн хуримтлалын
даатгалын үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн Амьдралын даатгалын компанийн
үйлчилгээг танд дэлгэрэнгүй танилцуулж байна.