Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
-2011 / 08 / 08
Цас манаран, оройн харуй бүрий улам харанхуйлан байсан тэр үдшийн хүйтнийг ямар байсан гэж санана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үдэш байсан хэрэг шүү дээ. Ийм хүйтэн харанхуй цагаар хөл, толгой нүцгэн гуйранч, бяцхан охин гудамжаар гэлдрэн явав.
-2011 / 07 / 16
1. Юуны өмнө бусдын үгийг сонсож сурах нь удирдагч хүний заавал эзэмших чанар.
2. Хүмүүстэй ямагт сайн харьцаатай байж, ялахгүй гэмээр зүйлийг өршөөж уян хатан байж сураарай.
3. Хувийн шинж чанартай харьцааг бүү үүсгэ. Инээд эхлэхээр л хов, жив, элдэв яриа тасрахаа болино.
4. Ажиллагсадынхаа зовлон жаргалыг ойлгодог, хүлээн авах чадвартай бай. Ингэж чаддаггүй, сэтгэл гаргаж чаддаггүй удирдлагаас сайн боловсон хүчин үргэх нь бий.
-2011 / 07 / 04
…Манай улсад ирсэн Японы “Иточү” компанийн нэг захирал сэтгүүлч бидэнтэй уулзчихаад Улаанбаатарын гудамжаар явж байхдаа “Танай Монголд мөнгө хаа сайгүй байна. Гудамжинд чинь хүртэл хөглөрч байна” гэсэн юм. Албан бус энэ яриа нөгөө талаар биднийг үнэхээр албан маягаар юм бодоход хүргэсэн. Тэр юу вэ гэвэл нийслэлийн гудамжаар хөглөрөх хогийг үйлдвэрлэж мөнгө болго гэсэн санаа юм. Хог газар дээр хөглөрч байдаг. Япон бизнесчийн дараагийн өгсөн санаа хогоо эхлээд цэвэрлээд хэрэглэчих. Дараа нь газраа ашигла гэсэн үг байв. Үүн шиг дэлхийд нэрд гарсан эдийн засагч Эрнандо де Сото Монгол Улсад ирээд манай газраас тэрбум тэрбумын хөрөнгө “босгочихоод” явсан. Түүний уншсан лекцийн санаа нь Монголчууд асар их уудам газар нутагтай юм.
-2011 / 06 / 29
Өмнөх нийгэмд “Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэх Энгелсийн үгийн буруу орчуулга олонтаа сонсогддог байлаа. Хүн дүрст мичнээс ухаант хүн үүсэхэд “ухамсарт ажил”-ын оруулсан хувь нэмрийг тодотгож буй нь тэр биз. Гэвч энэ уриа нь утгын болон үг сонголтын хувьд оновчтой байж чадахгүй. Учир нь Хөдөлмөр сонгодог утгаараа ухамсарт хүмүүн үүссэнээс хамаагүй хожуу буюу иргэншил, нийгэмжилт, чөлөөт зах зээлийн хөгжлийн явцад үүсэн бий болсон тухай дор өгүүлнэ. Тэгээд ч ажилсаг шоргоолж одоог хүртэл хөдөлмөрлөдөг, сэтгэдэг амьтан болж хувираагүй л байна. Үгийн сонголтын хувьд ч бас ярвигтай.
-2011 / 06 / 29
Аливаа улс үндэстний хөгжлийн гол түлхүүр нь мэдлэг чадвартай хүн билээ. Тухайн улсын эдийн засаг, нийгмийн тогтолцоо, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн хандлага ямар ч байлаа гэсэн зайлшгүй байнга баяжин нэмэгдэж байдаг зүйл бол мэдлэг юм. Бид өнөөдрийн мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, боловсролын систем өндөр хөгжсөн нийгэмд мэдээллийн хэт ачаалал (information overload) буюу эмх замбараагүй мэдээллээр хүрээлүүлэн амьдарч байна.
-2011 / 06 / 12
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга гэж хүчирхэг бизнесийг өөрийн хичээл зүтгэлээр бий болгож чадсан эгэл зантай энэ хүнтэй төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын охин сэтгүүлч Мөнгөндалайн хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-2011 / 05 / 27

Ta бизнес тєлєвлєгєєгєє хийхдээ хамгийн тvрvvнд бизнесийнхээ эдийн засгийн хувьд хэрэгжих боломжийн бvх талыг vнэлсэн тойм, vvний дотор бизнесийн хэтийн тєлєвийн тодорхойлолт, шинжилгээг бичих хэрэгтэй.

Энэхvv зєвлєгєєнд бизнес эхлэхэд анхаарвал зохих хамгийн чухал зvйлсийг арван хоёр хэсэг болгон хуваасан тул та бизнес тєлєвлєгєєгєє тус загварын дагуу хийж болно.


-2011 / 05 / 26
Дэлхийн тэргүүн баячуудын нэг Дональд Трамп Ларри Кингийн ярилцлагад уригджээ. Дэлхий дахиныг хамраад буй эдийн засгийн хямрал Трампт нэг их нөлөөлөхгүй байгаа гэнэ.
Тэрбээр "Ялагч шиг сэтгэ" хэмээх шинэ номоо найз Мередит МакИвертэйгээ хамтран бичжээ.
-2011 / 05 / 23
“Майкрософт” компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс Испанийн Мадрид хотын “Лос 40 Принсиралес” радиод ярилцлага өгчээ. Тэрбээр өнгөрөгч сард тус улсад болсон олон улсын хүмүүнлэгийн их хуралд оролцсон юм. Тухайн үед олон улсын хүмүүнлэгийн байгууллагад 50 мянган ам.доллар хандивлажээ. Түүний хувьд дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг 10 гаруй жил тэргүүлсэн гэдэг.
HR Фото