-2011 / 04 / 01
IBM компани хамгийн амин чухал технологийн эд ангиудыг өөртөө үйлдвэрлэдэг байх талаар стратегийн шийдвэр гаргаад байлаа. Үүний жишээ нь ТBМ хамгийн сүүлийн үеийн машины хадгалах байгууламжийн микросхем “3090 Сиерра“ юм. Тус компани ийм бодлого баримталж байгаагийн учир нь гол гол эд анги, технологийн явцыг ханган нийлүүлэгчдэд найдах нь ямар нэг байдлаар технологийн бодлогоо хэрэгжүүлэх, энэ салбарт өрсөлдөхөд муугаар нөлөөлөх талтай гэж үзсэнд оршино.
-2011 / 03 / 30
Эрх мэдлийг шилжүүлэх нь удаан хугацааны сургалт, дадлагыг шаарддаг. Эрх мэдлээ зөв ашиглан гайхалтай үр дүнд хүрэхэд улам ч их эрх мэдэлтэй мэт санагдах нь бий. Сургалтыг хийхдээ ойлгоход хялбар зүйлсээс эхлэх нь зүйтэй. Энэ нь модны доод мөчирт ургасан жимсийг эхэлж авахтай адил ажиллагчдад хялбар байж, амжилтын эхлэл болно. Харин модны оройн хэсэг дэхь жимсийг авахад туслалцаа, дэмжлэг хэрэгтэй. Асуудал нарийн төвөгтэй байх тусам сургалт ихээр шаардагдаж, цаашилбал байгууллага дотроос юмуу гаднаас мэдлэгийн манлайлагчийг олохыг шаарддаг.
-2011 / 03 / 28
Нэрийн хуудас гэж юу юм бэ? Европ даяар XIX зууны эхэн үеэс баян язгууртнууд нэрийн хуудсыг түгээмэл хэрэглэх болж, нэг ёсны ёслолын нарийн дэг журам болгож ирсэн бөгөөд нэрийн хуудсыг илгээгчийн нэр хаягаас илүүтэй тэр хүний соёл, хүмүүжлийг илэрхийлэх, түүнийг нь дүгнэх хэрэгсэл болон бидний амьдралд чухал байр суурь эзлэх болжээ.
-2011 / 03 / 28
Уламжлалт
удирдах ажилчдын төрх байдал /тодорхой хэмжээний үнэт зүйл, хандлага
мөн тодорхой хэмжээний эрх, мэдэл агуулсан/-ыг хэлбэрдэж, дууриах
шаардлага чадварлаг удирдах ажилтанд байдаггүй.
СЕО нартай ажиллах олон жилийн туршид тэд дээрх төрх байдлыг харуулсан
газрын зургийн хаа сайгүй тарсан болохыг Drucker олж мэдсэн. Тэдэн дунд
нийтэч байдлаас бараг ганцаар тусгаарлагдсан, чөлөөтөөс хатуу дэг
журамтай, өглөгчөөс аривлан хэмнэгч хүртэлх төрөл зүйлийн удирдагч
байсан. Үр бүтээлтэй байсан тэдний нууц нь доорх 8 зуршлыг дагаж хэвшсэн
явдал юм.
-2011 / 03 / 18
Монгол Улс хүн ам зүйн бодлогодоо анхаарч эхчүүдийн эрүүл мэндийг
чухалчилдаг үе бас байжээ. Харин эдүгээ эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө
хэмээх үзэл өөрчлөгдсөн байна. Учир нь нөхөн үржихүйн насныхан бүгд
эрүүл байж гэмээнэ Монгол Улс эрүүл Монгол хүнтэй болно. Манайд
эмэгтэйчүүд жирэмсэн болохоороо л эмчид очин хяналтад орж, шинжилгээ
хийлгэдэг. Харин эрчүүд биед нь л зовиур илрэхгүй бол шинжилгээ өгч,
эрүүл мэнддээ анхаарах нь ховор. Гэтэл гадныхан хүйсийн ялгаваргүйгээр
эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө өвчин тусахаас сэргийлдэг байна. Монгол
Улсад иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ харилцан адилгүй.
-2011 / 03 / 18
Удирдагч гэдэг хэн бүхний хийдэг ажил биш. Удирдагч хүн маш их
хариуцлагатай байж, олон хүмүүст үлгэр дууриал болж байх ёстой байдаг.
Тэгвэл хэрхэн сайн удирдагч болох вэ?
1.
Ажилчидадаа хэзээ ч битгий амар бай. Ажилчид тань таныг асуудалд
хэрхэн хандах, хэзээ ажилд ирэх, хэзээ явах зэргийг тань мэдэж байх
аваас тэдэнд та нэг их хэцүү хүн биш мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс
аль болох ажилдаа нэг ижил цагт ирэхээ болих хэрэгтэй. Мөн нэг ижил
цагт цайндаа гарах, асуудлыг нэг арга барилаар шийдэх, нэг ижил
байдлаар борлуулалтаа явуулах зэргээс татгалзаж, аль болох ажилчидадаа
юу бодох болон юу хийхээ бүү мэдэгдэж бай.
-2011 / 03 / 07
Манай улс хүний хөгжлийн индексээр 2007 онд 179 орноос 115 д, 2009 онд
118 д жагсчээ. Энэ нь Монгол улсад хүн, аз жаргалтай, баян чинээлэг,
сайн сайхан амьдрах нөхцөлгүй, амьдарч буй хүмүүсийн дийлэнх нь уур
уцаартай, өвчин зовлонтой, ядуу дорой юм гэдгийг л харуулж байгаа
үзүүлэлт юм. Монгол хүн “хурдан морь”,”хөндий төмөр” хоёроос ч “үнэгүй” байна. Үндсэн
хуулиндаа хүнээ биш, мал сүргээ үндэсний баялаг мөн бөгөөд төрийн
хамгаалалтанд байна (5 –ийн 6-д) гээд заачихсан манай улсын хувьд ийм
байх нь арга ч үгүй биз дээ.
-2011 / 02 / 12
Ажлын агуулгын шинжилгээний үр дүн буюу байгууллагын бүтцэд албан тушаалын эзлэх байр суурь зорилго, зорилт, үйл ажиллагааны чиг үүрэг, хариуцлага, эрх мэдэлд тавигдах шаардлагыг нарийвчлан шинжилж тодорхойлсон баримт бичгийг ажлын байрны тодорхойлолт /АБТ/ гэнэ. Ажлын байрны тодорхойлолтонд тухайн албан тушаалын зорилго, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын байран дээр гүйцэтгэх ажилбар, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг тусгасан байх ёстой.
-2011 / 01 / 25
Соёлыг үүсэн бий болоход 3 хүчин зүйл нөлөөлнө.
1.Сонголт
2.Дээд удирдлага
3.Хамт олон