HR plus hub
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
27.78%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
5.56%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
5.56%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
16.67%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
5.56%
Ур чадварын дутагдал — Skills Gap
5.56%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
HR plus hub
-2010 / 11 / 17
Ажлын хэнээтэнгүүд болсон оффисын ажилтнуудын зүрхний шигдээс, эмэнд хордох гол шалтгаан бол стресс, ажлын бус цагаар ажиллах, хэдэн жил дараалан амралтаа аваагүй зэрэг явдал байдаг. Хэрэв энэ бүх зүйл танд хамааралтай бол муу үр дүнд өөрийгөө бэлдэх хэрэг гарна. Наад зах нь нойргүйдэл, ажлын бүтээмж буурах болон архаг түгжрэл, архинд донтох хүртэлх эмгэгтэй болно. Хамгийн ихээр 50-с дээш насны хүмүүс өртдөг бөгөөд эртэч, эсвэл хэтэрхий орой унтдаг, хэд хэдэн ажил зэрэг хийдэг, ажил гэртээ хаана ч стресст орж байдаг ажилтнууд эрсдэл өндөртэй байдаг.
-2010 / 09 / 21
Хувь хүний ёс зүй гэдэг нь хувь хүний амьдралдаа баримтлаж байгаа үзэл бодол нөхцөл байдлаар нь илэрч байдаг. Хүүхдүүд болон бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар илэрнэ. Байгууллагын түвшинд ажилчид болон удирдлагуудын ажилдаа хандах нөхцөл байдлаар илэрнэ.
-2010 / 09 / 07
Стресст өртөж, тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үед та биеэ барьж, өөртөө тушаал өгөх аргаар өөрийгөө ялж болно. Ингэхдээ тулгарсан бэрхшээлийг “би заавал ялж дийлэх болно”, “би давна, туулна” гэсэн агуулгатай шийд гаргах ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө өөртөө зохих тушаал өгөөрэй. Хэн нэг хүн чамд заавар өгч, яахыг чинь хэлэхийг бүү хүлээ. Чи өөрөө л санаачилж, хүнд байдлаас гарах арга замыг ол. Өөрийгөө зоригжуулах сэтгэл зүйн олон арга бий шүү.
-2010 / 07 / 25
’’Даатгал өөрийн бүхий л хэлбэрээрээ хүний материаллаг хангамжийг дээшлүүлэхэд  үйлчилдэг хамгийн тохиромжтой , гайхалтай,  оновчтой арга хэрэгсэл  учраас эдийн засгийн шинжлэх ухаанд агуу их байр суурийг эзэлдэг ‘’ гэж хэлсэн байдаг.
 Германы нэрт эрдэмтэн А.Манес
-2010 / 07 / 14

Амжилтанд хүрэх зам. 1990-ээд оноос 21-р зуун хүртэл олны дунд алдаршсан Степен Кови нь /1999/ олон нийтийн дунд төдийлөн гарч ирж чаддаггүй байсан олон олон менежерүүдэд амжилтанд хүрэх замыг нь зааж өгсөн юм.Тэрбээр хэлэхдээ “Идэвх өндөртэй хүмүүст долоон зуршил байдаг бөгөөд тэдгээр нь тухайн хүнийг амьдрал болон ажил төрөлдөө өөдрөг амжилттай явахад нь тусладаг. Мөн тэд өөрсддөө яг зөв цаашид ач холбогдолтой гэж мэдэрсэн зүйлээ яг таг, цэвэр нямбай хийдэг” гэжээ.
-2010 / 07 / 10
“Залхуурал нь хүний амьдралын маш их цагийг дэмий үрж, хүн өөрийнхөө эзэн нь байхад маш бага цагийг үлдээж байгааг би мэдэрсэн” гэж Линкольн дуу алдсан удаатай. Үнэхээр дэмий зүйл хийж үргүй өнгөрөөх цагаасаа ганцхан цагийг нь өөртөө зарцуулбал хэдхэн сарын дотор маш их хөгжих боломжтой юм. Хүн нэг цагийн дотор 20 хуудас зүйлийг анхааралтайгаар уншиж чаддаг гээд тооцвол жилд хамгийн багадаа 7000 хуудас буюу хэдэн арван ном уншиж чадах хугацаа. Гэтэл бид амьдралынхаа өдөр бүрээс 4-5 цагийг ямар ч үр бүтээлгүй, юу хийж яаж өнгөрөөсөнөө ч мэдэхгүй болтлоо залхуурсан байдаг шүү дээ.
-2010 / 07 / 01

Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээн (World Cup) эхлэх үед ажилчид ажлаа таслах нь нэмэгдэж, ажлын  байран дээрээ ч анхаарал нь өөр зүгт төвлөрөн ажлын бүтээмж буурах хандлагатай байдаг гэдгийг эрхэм ажил олгогчид маань хэдийнээ анхааралдаа авсан бизээ. Гэвч харамсалтай нь ажил олгогчид World Cup-ийн үед хэрэгжүүлэх ямар ч менежмент, төлөвлөгөө байдаггүйгээс ажлын бүтээмж бууран та алдагдал хүлээж эхэлдэг.


-2010 / 05 / 27
Орчин цагийн хүний нөөцийн менежерүүд зөвхөн хүн ажилд авах, сургах, үнэлэх асуудалд мэргэших бус илүү өргөн хүрээтэй мэдлэг чадвартай байхыг шаардах болжээ.Тэр тусмаа хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлдөг оффис интерьерийн зохих мэдлэг чухалд тооцогдож байна.
Бид  ажлын байран дээрээ байнгын хөдөлгөөн,  чимээ шуугиан гэх мэт төвөгтэй асуудлуудаар бөмбөгдүүлж байдаг билээ. Энэ нь ажилчдын эрүүл мэнд болон байгууллагын үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг.

-2010 / 02 / 12
Захирал хариу хэлэлгүй, хэтэвчнээсээ 6000 доллар гаргаж залууд өгөөд “Ажил хийснийхэн төлөө энд байгаа хүмүүсд цалин өгдөг болохоос дэмий зогсож, сайхан харагдсаныхан төлөө биш! Наад 3 сарын цалингаа аваад эндээс яв, иргэж битгий ирээрэй” гэж хэлэв. Залуу эргэж ч харалгүй хурдан яваад өгөв.
Энэхүү явдлыг ажиглаж байгаа хэдэн ажилчдаа хараад, захирал “Компанид байгаа бүх хүнд энэ асуудал хамаатай шүү” гэж нэлээн ууртай хэлэв.
HR Фото