HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.64%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.59%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.64%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.14%
HRM / ХНМ
-2010 / 06 / 30
Бид ажилтануудыг олноор сонгон шалгаруулах сэдвийг хөндсөн нь тохиолдлын зүйл биш юм. Түүний цаг тухайн байдал нь зах зээлийн хэрэгцээнээс үүдэлтэй. Аж үйлдвэрийн өсөлт, компаний хөгжил, олон тооны дэлгүүр, зочид буудал, үйлдвэрүүд байнга шинээр гарч ирж байгаа нь бүх түвшний ажилтануудын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна. Иймээс томоохон компаниудын HR-менежерүүд ажилтан эрж хайх болон сонгон шалгаруулах үйл явцыг хамгийн үр ашигтай, хэмнэлттэй аргаар явуулах шаардлагатай болж байна. 
Хүний нөөцийн чиглэлээр ажилладаг компаниудын статистикийн мэдээгээр ажилтаныг сонгон шалгаруулах төслийн (нэг төрлийн ажлын байранд 10-с дээш ажилтануудыг сонгон шалгаруулах төсөл) эрэлт хэрэгцээ 2001 оноос өсч эхэлсэн. 2003 оны сар бүрийн дундаж үзүүлэлтээр эрэлт хэрэгцээ 62%-р нэмэгдсэн байна. Ажилтануудыг олноор сонгон шалгаруулах гэдэг ойлголт нь харьцангуй шинээр зах зээлд нэвтэрч байгаа. Өөрийнхөө нөөцийг хэрхэн зөв тооцоолох, сонгон шалгаруулалтыг хэрхэн төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэхэд ямар саад учирч болох талаар болон сонгон шалгаруулалтын үйлчилгээ үзүүлдэг хамгийн оновчтой агентлагыг хэрхэн сонгох талаар мэдээлэл хомс байдаг учир бид дараахь зөвлөгөөнүүдийг өгч байна.
-2010 / 05 / 18
BSC (Balanced Score Card) буюу Тэнцвэржүүлсэн үнэлгээний систем гэж манай зарим судлаачдын утгачилсан энэхүү систем нь анх 1990 оны тэртээ Америкийн Харвардын Их сургуулийн эрдэмтэн Роберт Каплан болон Бостоноос гаралтай судлаач Девид Нортон нарын хамтарсан судалгаанаас үүдэлтэй бөгөөд тэд 300 гаруй байгууллага, компаниудыг хэдэн жилийн турш судлан энэхүү системийг хөгжүүлсэн болно.
-2010 / 05 / 18
Байгууллагуудын зөвхөн 10% нь л өөрсдийн дэвшүүлсэн стратеги, зорилтуудаа хэрэгжүүлж чаддаг бөгөөд бусад нь хэрэгжүүлэлтийн хувьд ямар нэгэн алдаа гаргадаг байна. Эдгээр алдаа нь Зорилгоо тодорхойлсон байгууллагуудын хувьд ажилтнуудын зөвхөн 5% нь стратеги зорилтоо ойлгодог, урамшууллын системийн бодлого нь эдгээр стратегитэй уялддаггүй, удирдлагын хувьд стратеги зорилтоо хэлэлцэхэд сард зөвхөн 1 цагаас илүүгүй цаг зарцуулдаг мөн байгууллагуудын хувьд 60% нь л өөрсдийн стратеги, зорилтуудаа төсөвтэйгээ уялдуулсан байдаг зэргээр илэрдэг байна.
-2010 / 05 / 18
Та хэмжиж чадахгүй бол удирдаж чадна гэж үү!
Тэртээ 150 жилийн өмнө Лорд Келвин гэгч “Хэрэв та өөрийн хэлж буй зүйлээ ямар нэгэн хэмжигдэхүүнээр эсвэл тоогоор илэрхийлж чадах юм бол таныг хэлж буй зүйлийнхээ талаар юм мэдэж байна гэж тооцож болох, хэрэв үгүй бол таны мэдлэгт эргэлзээ төрж байна” гэж хэмжигдэхүүний хүч чадал, мөн чанарын талаар тодорхойлон хэлсэн байдаг.
-2010 / 04 / 12
Тухайн ажилтны эрх мэдлийн хүрээнд одоо бодитоор оршиж байгаа болон цаашид бий болох нөхцөл байдалд хувийн ашиг сонирхолоор хандахыг хориглосон заавар дүрэм журмын эмхтгэлийг ажилтнууд уншиж судлах үүрэгтэй.

-2010 / 03 / 22
Компьютер дээр бичиг боловсруулж суухад ч юм уу, эсвэл хэн нэгнээс файл автал үсэг буюу фонт нь танигдахгүй тэмдэгтүүдээр гарах тохиолдол бидэнд олонтаа таардаг. Энэ нь олон улсад нийтлэг мөрдөгддөг үсэг, тэмдэгтийн кодчиллын нэгдсэн систем болох UNICODE-ыг хэрэглээгүйгээс болж буй юм. Тус кодыг 1991 оноос хөгжүүлж ирсэн бөгөөд эдүгээ нэгэнт олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.
-2010 / 02 / 25
Хүн амаараа худал ярьдаг ч биеэрээ худал ярьдаггүй. Иймд худлаа ярьж байгаа хүний байгаа байдал нь өөрийг нь барьж өгдөг. Хүмүүс “Хүн худал хэлбэл яадаг вэ?”, “Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?” гэсэн асуултууд их асуудаг. Хүн нийгмийн амьдрал дунд өөрийн үнэн байдлаа нуухыг хүсдэг ч ямар нэгэн байдлаар илэрдэг. Олны дунд хүн уурлаж бухимдан, сандарч, бүр айж эмээдэг байлаа ч инээмсэглэлийн багаар нууж болно. Анхааралтай ажиглахад өчүүхэн жижиг шинж тэмдгээр энэ ялгааг нь олдог.
-2010 / 02 / 10
Танд ажилд орох боломж гарсан л бол тэнд ярилцлага явагдах нь мэдээж. Улс дамнасан корпорацийн хүний нөөцийн газрын хуучин захирал Стивен Хо танд ярилцлагын үед  хэрхэнажил олгогчийн сэтгэлийг татахыг хэлж байна.
CV- ээ өгсний дараах “багана босгох” хамгийн чухал алхам бол ирээдүйн ажил олгогчтойгоо хийх ярилцлага юм. Энэ уулзалт нь таны хамгийн сайн анхны сэтгэгдэл төрүүлэх сүүлчийн боломж юм. Таны хэр их туршлага хуримтлуулсан, хэр их  чадвартай зэргийг хамааралгүйгээр та ярилцлагандаа хоцорсон, муу бэлтгэсэн болон зохисгүйгээр хувцасласан зэрэг байдлыг харуулах юм бол таны хувь тавилан эцэслэн шийдэгдсэн гэсэн үг.
-2010 / 02 / 09
Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй аж ахуй нэгж, байгууллагын ажилтны цагийг нэгтгэн бодоход энэ журмыг мөрдөнө.


HR Фото