HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM / ХНМ
-2009 / 06 / 06


 Шинээр орсон ажилтан танд Сонгон шалгаруулалтын журмын дагуу шалгаруулалтад орж тэнцсэнд баяр хүргэе. xxx компанид ажилд орсонд тань баяр хүргэхийн ялдамд Ажлын Их амжилт хүсье.


-2009 / 06 / 05
1988 онд Unecko-ын Ерөнхий Захирал Федерико Мажер Соёлын Хөгжлийн Дэлхийн 10 жил ( World Decade for Cultural Development) хөтөлбөрийн нээлтэн дээр…

Ямар ч эдийн засгийн хөгжил, улс төр, эдийн засгийн хандлага байлаа ч аливаа нийгэмд, соёлыг хөгжлөөс салгаж болохгүй гэдгийг сүүлийн хорин жилийн туршлага харууллаа…Эдийн засгийн хөгжлийг өөрийн соёлын хүрээнд зохицуулалгүй дээдэлсэн орны эдийн засаг, соёлын тэнцвэргүй байдал нь бүтээлч чадавхид нь муугаар нөлөөлжээ. Жинхэнэ хөгжлийн үндэс бол хүний нөөц, материаллаг баялагыг дээд зэргээр ашиглахад оршино. Тиймээс хөгжлийн зорилго, түлхэц, эрхэмлэх зүйлс, эцсийн анализ нь соёлоос олдох ёстой, гэж хэлжээ. (1)
-2009 / 06 / 01
1.    Ажилтны ээлжийн амралтын олговрын хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлоход энэхүү журмыг баримтлана.
2.    Ажилтны ээлжийн амралтын олговрыг ээлжийн амралт эдлэхээс өмнө урьдчилан олгосон байвал зохино.
3.    Ээлжийн амралтын олговрын уг ажилтны ээлжийн амралт эдлэхээс өмнөх ажлын нэг жилийн хугацааны дундаж цалин хөлсийг үндэслэн тодорхойлно. Тухайлбал :  ажилтан 2009 оны 7 дугаар сарын 1 – ээс ээлжийн амралтаа эдлэх гэж байгаа бол түүний ээлжийн амралтаа эдлэхээс өмнөх ажлын нэг жилд 2008 оны 7 дугаар сарын 1-ээс 2000 оны 7 дугаар сарын 1 хүртэл хугацааг авч үзнэ.
-2009 / 06 / 01
Ээлжийн амралт олгох зааврын 2 дугаар хавсралт
-2009 / 06 / 01
Ээлжийн амралт олгох зааврын 1 дүгээр хавсралт.
-2009 / 06 / 01
1.    Ажил олгогч нь ажилтанд ээлжийн амралт олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл , холбогдох бусад хууль , тогтоомж болон энэхүү зааврыг удирдлага болгоно.
2.    Ажил олгогч нь бүх ажилтныг ажлын жил бүр ээлжийн амралтаа заавал биеэр эдлэх бололцоогоо хангаж эдлүүлнэ.
3.    Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж , байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно.
-2009 / 06 / 01
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тушаах нь:
1.    “Ээлжийн амралт олгох заавар”-ыг 1 дүгээр , “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. 
-2009 / 05 / 12
Таны ажилд авахаар төлөвлөж буй хүний талаар үнэтэй мэдээлэл өгч чадах хүн бол урьдах ажил олгогч нь юм. Зарим нь мэдээлэл өгөхөөс татгалзаж мададгүй хэдий ч ихэнх нь өөрийн бодол, саналаа тантай хуваалцахдаа дуртай байна. Тэд бас өөрийн ажилтай гэдгийг марталгүйгээр тэдний ажилд хүндрэл учруулахгүйгээр танд мэдээлэл шуурхай гаргаж өгч болох хүсэлт тавих хэрэгтэй. Улмаар та авсан мэдээллийн үндсэн дээр ажилд авах шийдвэр гаргана.



-2009 / 05 / 11
Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг үндэслэн нэг талаас аж ахуй нэгж , байгууллагын удирдлага, ажил олгогч буюу тэдгээрээс эрх олгосон этгээд , нөгөө талаас тухайн байгууллагын ажилтны эрх ,хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл , хэрэв үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчидийн хооронд нийт ажилтны хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах , хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээр хийж хамтын гэрээ байгуулах , түүний хэрэгжилтэд хяналт тавих , биелэлтийг дүгнэхэд энэхүү зөвлөмжийг үндэслэл болгоно.

HR Фото