HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.64%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.59%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.64%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.14%
HRM / ХНМ
-2010 / 02 / 08
”Долоо хоногийн дотор өөрийн гадаад байдлаа хянах” номын зохиогч Лаурэн Хермэн нүүр тулсан уулзалтын үед хэрхэн биеийн хөдөлгөөнийг хянах талаар зөвлөлгөө өгдөг. Тэрээр биеийн хэлний онолыг амьдралд туршихаар шийдэж үүнийгээ хэрэгжүүлсэн байна. Тэрээр нэгэн удаа нэгэн сэдвээр олон нийтэд илтгэл тавьхаар бэлдэж түүний лекцийг сонсогчдод ямар мэдрэмж төрхийг судлахаар шийджээ. Ингээд түүнийг тайзан дээр гарч илтгэлээ тавихыг хүсхэд тэрээр хоолойгоо шахсан, зогсоцгүй, үгнүүдээ ар араас нь нэгэн амьсгаагаар урсгаж түүний хэлсэн үгнүүд танхим дүүрэн түүнийг сонсохоор ирсэн хүмүүсийн дээгүүр шидэгдэж гарчээ. Ингээд энэ хугацаанд тэрээр хүмүүсийн гайхсан, мөрөө хавчсан зэрэг үйлдлүүдийг харж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа хэлэх үгээ түр зогсоон доош чимээгүйхэн суужээ. Хүмүүсийн түүнийг гайхсан байдал нэг хэсэгтээ үргэлжилжээ. Дараа нь тэрээр босч биеэ эгцлэн хоёр гараа биеийн дагуу байрлуулан, намуухан гэхдээ шийдэмгий дуугаар сонсогчдод өөрийн илтгэлийг үргэлжилүүлэн хүргэлээ. Энэ мөчөөс эхлэн сонсогчид түүний хэлж буй зүйлийг анхааран сонсож, түүний хэлэх гэсэн зүйлс сонсогчдод зүй ёсоор хүрч эхэллээ. Сонсогчид түүний хэлж буй үг бүрийг анхааралтай сонсож байлаа. Эндээс үзэхэд дохионы хэл нь дан ганц биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэгдэх бус мөн дуу авиа, үгээ хэлж буй байдал, дууны өндөр нам зэргээр илэрхийлэгддэг нь мэдэгдэж буй юм.
-2010 / 02 / 08
Сэтгэл судлаач Алберт Мехрабайн таны юу хэлсэн тань чухал биш харин түүнийг хэрхэн яаж хэлсэн нь маш чухал гэдгийг олж илрүүлжээ. Тэрээр 1960 оны үед харилцааны талаар судлаачидтай холбоо тогтоон тэднээс харилцаанд хэрэглэгдэж буй үг нь тухайн илгээгдэж буй мэдээллийн өчүүхэн хэсэг буюу зөвхөн 7 хувийг эзэлдэг үлдсэн хэсэг нь нүүрний хөдөлгөөн, харц, дууны өнгө, аман бус харилцаа буюу дохион хэрэгсэлээр илэрдэг гэдгийг олж мэдсэн байна.
-2010 / 02 / 08
Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Кристин Порат "Ажлаа чанаргvй гvйцэтгэдэг, цаашилбал ажил таслах нь ажлын байран дээр удирдах ажилтнууд өөртэй нь бvдvvлэг харилцсантай холбоотой байдаг" гэж ярьжээ.
-2010 / 02 / 08
АНУ-ын Эдийн Засаг Бизнесийн Юмэ /Umeе School of Business and Economics/ сургуулиас нийт 122 хүний дунд  хөдөлмөр эрхлэхэд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлс болон тэдгээр хүчин зүйлс нь хүний нас болон хүйсийн онцлогт нөлөөлөх нөлөөлөл нь ямар байдаг талаар судалгаа хийсэн байна.
-2010 / 02 / 08
Ажлын газрын хүмүүстэйгээ тааралдахдаа заавал “сайн байна уу”, “сайн уу”, “сонин сайхан юу байна” гэх мэтээр мэндчилж, аль болохоор богинo хэмжээний яриа өдөж, харьцааны таатай орчинг үүсгэх. Өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулж болох болчимгүй үг хэлэхээс бүрэн зайлсхийх. Xамтын эрх ашгийн төлөө ажиллаж байгаaгaa байнга ухамсарлах.
-2010 / 02 / 08
Шууд авах арга хэмжээ

Анхан шатны тусламж үзүүлэх ажлыг зохицуулах

 Сонгож авсан эмнэлгийн байгууллага руу гэмтсэн ажилчнаа дагаж очих
 Тохиолдсон явдлын талаар компанийхандаа мэдэгдэх
 Гэр бүлд нь мэдэгдэх
 Гомдлыг хянаж үзэх хариуцлагатай хүн гаргах
     
-2010 / 02 / 08

Бидний хийж байгаа ажлын ихэнхи нь цаг хугацааг хүлээдэггүй шуурхай хийх ёстой ажлууд байдаг. Ямар нэг ажилтан учир битүүлэг шалтгаанаар ажилдаа ирэхгүй бол бидний санаа зовдог. Тиймээс та ажилдаа хоцорч ирэх, ирэхгүй байх шаардлага гарвал удирдах ажилтанд урьд өдөр нь эсвэл аль болох цаг тухайд нь  мэдэгдэх хэрэгтэй.
Боломж байвал өөрийн биеэр ирж мэдэгдэх нь зүйтэй. Удирдах ажилтнаас өөр ажилтнаар ирэхгүй шалтгаанаа хэлүүлж болох ба õ¿íèé íººöèéí ìåíåæåðò зайлшгүй хэлэх шаардлагатай. 
-2010 / 02 / 08

Эрхэм хүндэт ажилтан Танаа!

Таныг “...........................” компаний ажилтнуудын дасан зохицох үйл явцын судалгаанд оролцохыг урьж байна. Таны хариултыг шинээр ажилд орсон хүмүүст тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг илрүүлэхэд мөн дасан зохицож байгаа  ажилтнуудад туслах программ боловсруулахад ашиглана. Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн албадын анхаарах ёстой асуудлыг илрүүлж,  шинэ ажилтануудыг ажлын байрандаа хурдан дасан зохицоход туслана.

-2010 / 02 / 03

Хонины орд /3.21-4.20/
Тэдэнд ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил илvv тохирно. “Цаг хугацаа хавчин шахдаг” ажил тэдэнд таарах бөгөөд шинэ зvйлийг судлахад бэлэн боловч хvчээ сайн тооцоолж чаддаггvй.
Энэ ордны хvмvvсээс сайн багш, улс төрч, жvжигчин, сэтгvvлч, эмч, цэргийн эрх дархтан, гоо сайхны мэргэжилтэн зэрэг болно. Хониныхонд удаан суудаг, нэг янзын ажил vл тохирно. 

HR Фото