HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.64%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.59%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.64%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.14%
HRM / ХНМ
-2011 / 03 / 23
Иргэдээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нэгдүгээрт, иргэдийн зүгээс төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, гарч байгаа алдаа дутагдал, зөрчил гажуудлыг арилгах, хоёрдугаарт, өөрсдийнхөө зөрчигдсөн эрхийг сэргээж, төрөөр хамгаалуулах, гуравдагуурт, хууль ёс, нийгмийн хэв журмыг сахиулах талаар иргэн, төр хоёрын харилцааны тэгш эрхийн хэрэгжилтийн чухал механизм юм. Үүгээрээ иргэдээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрх бол иргэдийн улс төрийн эрхийн нэг төрөл болдог.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан юм.


-2011 / 03 / 23
Байгууллагад албан тушаалыг төлөвлөх шалтгаан нь түүний зорилттой холбоотой. Албан тушаалын төлөвлөлт нь хугацаанд үндэслэн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг тогтоох, байгууллага дахь албан тушаалд хүрэх арга замыг мэдээлэх; байгууллагын төлөвлөгөөг хувь хүний албан тушаалтай нэгтгэж хүний нөөцийн хөтөлбөрийг сайжруулах гэсэн үндсэн зорилтуудтай байдаг. Албан тушаалыг төлөвлөхөд хувь хүн, менежер, байгууллага хариуцлага хүлээдэг байна. Хувь хүнд албан тушаалд хүрэх хувийн төлөвлөгөө байдаг. Түүнчлэн үүнд хүрэх арга замыг тодорхойлоход үүрэг хүлээдэг. Иймээс албан тушаалын төлөвлөлт нь ажилтанд мэдлэг, хүч, чадвараа зарцуулахад нөлөөлөх ба сонирхлыг нь хөгжүүлдэг байна. Хувь хүний албан тушаалын төлөвлөгөөг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал.
   
-2011 / 03 / 21

Ажилтны сэтгэл санааны байдлын асуудал нь ажлын байрны олон асуудлын үр дагавар байж болно. Хэрэв ажилтан тодорхой нэг даргад дургүй байх буюу ажлыг нь үнэлэхгүй байна гэж бодвол, ажлын үр дүн муу байна. Асуудлын уг үндсийг олох нь заримдаа хэцүү байдаг. Олон тохиолдолд үүнийг олж тогтоох цорын ганц арга нь ажилтнаасаа асуудлаа ярихийг хүсэх явдал байдаг. Энэ нь танд болон тэдэнд хэцүү нөхцөл байдал байж болно. Нэг талаас та ажилтнуудынхаа сэтгэл ханамжтай байдлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар үнэтэй мэдээлэл олж авч чадна. Нөгөө талаас таны хийдэг ямар нэгэн зүйл асуудлын эх сурвалж болохыг олж мэдэх ёстой болно. Ажилтан ижил төстэй асуудалтай тулгардаг. Тэд үнэнч шүүмжлэл өрнүүлж, эрсдлийн хариу арга хэмжээ авах уу, эсвэл дуугүй байх уу?


-2011 / 03 / 21
Монгол Улсын дєрвєн хvн тутмын хоёр нь нийслэлд байнга оршин сууж байна.Нэг єрх дунджаар 4.2 ам бvлтэй. Нийслэлд єдєрт 82 хvvхэд мэндэлж, 18 хvн нас барж байна.
-2011 / 03 / 18

Бизнес эрхлэгчдийн цөөнгүй хэсэг нь санаанд хүртэл ажиллахгүй байгаа ажилтанд шүүмжлэл өгөх нь хэцүү байдаг гэдэг. Ажилтны гүйцэтгэлийг сайжруулах үүрэгтэй шүүмжлэлийг өгөх нь тийм ч амар биш. Зөрчилдөөнтэй байдалд орохоос зайлсхийх нь биенд амар боловч ч тааруу ажилтанд ажлаа сайжруулах шаардлагатай байна гэж хэлэхээс нааш өөрөө сайжрахгүй. Ажилтны дутагдал дээр анхаарахаас илүү хүсч буй үр дүнд анхаарал тавьснаар эцсийн үр дүнг сайжруулна.

-2011 / 03 / 17
Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийн систем нь ажилтны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын байрны тодорхойлолт, ажилтан албан тушаалтныг үнэлэх үнэлгээний бодлого зэрэг хүний нөөцийн хэлтсийн бүхий л үйл ажиллагааг хамруулсан бөгөөд зохион байгуулалтыг оновчтой болгох, хяналтыг сайжруулах, удирдлагын зардлыг бууруулах, ажилтан бүрийн бүтээмжийг сайжруулах зэрэг олон давуу тал, боломжийг бий болгох систем юм. Систем нь хүний нөөцийн дараах үндсэн функцуудын дагуу бүртгэл хийнэ. Үүнд:
-2011 / 03 / 17
Цалин тооцооны энэхүү систем нь тогтмолоор, цагаар, ажлын нарядаар гэх мэт бүх төрлийн цалингийн тооцооллыг хийх бөгөөд өдрөөр, 7 хоногоор, 14 хоногоор гэхчилэн сард хэдэн ч удаа цалингийн бодолтыг хийх боломжтой. Систем нь санхүү, хүний нөөц болон цаг бүртгэлийн системтэй шууд холбогдон ажиллах бөгөөд цалин бодолтын үр дүнг ажилтан бүрт e-mail-ээр илгээнэ. Мөн татвар, НДШ-ийн зэрэг бүх төрлийн тайланг хүссэн хугацаандаа, хүссэн хэлбэрээрээ авах боломжтой. 
-2011 / 01 / 23
Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын бусдаас ялагарах байгууллагын доторх гишүүдийн янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйл юм. Байгууллагын соёлыг тухайн байгууллагын удирдагч тодорхойлж ажилчид нь хэрэгжүүлдэг. Байгууллагын соёл нь ажилчид хоорондын харилцаагаар илэрдэг тул байгуулагын соёл өндөр байх нь ажилчдын мэдлэг чадвар сайн байхтай холбоотой. Байгууллагын соёл гэдэг нь практик үйл ажиллагаа мэдлэг ёс заншил итгэл үнэмшлийн дүрээр хамарсан нийгмийн уламжлалт зан төлөвийг хэлнэ.
-2010 / 12 / 04
Манай сайтын эрхэм  гишүүн танд

Монгол Улсын Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолыг татан авахаар байрлууллаа...

HR Фото