Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
Гишүүнчлэл
-2011 / 03 / 18
Монгол Улс хүн ам зүйн бодлогодоо анхаарч эхчүүдийн эрүүл мэндийг чухалчилдаг үе бас байжээ. Харин эдүгээ эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө хэмээх үзэл өөрчлөгдсөн байна. Учир нь нөхөн үржихүйн насныхан бүгд эрүүл байж гэмээнэ Монгол Улс эрүүл Монгол хүнтэй болно. Манайд эмэгтэйчүүд жирэмсэн болохоороо л эмчид очин хяналтад орж, шинжилгээ хийлгэдэг. Харин эрчүүд биед нь л зовиур илрэхгүй бол шинжилгээ өгч, эрүүл мэнддээ анхаарах нь ховор. Гэтэл гадныхан хүйсийн ялгаваргүйгээр эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө өвчин тусахаас сэргийлдэг байна. Монгол Улсад иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ харилцан адилгүй.
-2011 / 03 / 18
Удирдагч гэдэг хэн бүхний хийдэг ажил биш. Удирдагч хүн маш их хариуцлагатай байж, олон хүмүүст үлгэр дууриал болж байх ёстой байдаг.
Тэгвэл хэрхэн сайн удирдагч болох вэ?
1. Ажилчидадаа хэзээ ч битгий амар бай. Ажилчид тань таныг асуудалд хэрхэн хандах, хэзээ ажилд ирэх, хэзээ явах зэргийг тань мэдэж байх аваас тэдэнд та нэг их хэцүү хүн биш мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс аль болох ажилдаа нэг ижил цагт ирэхээ болих хэрэгтэй. Мөн нэг ижил цагт цайндаа гарах, асуудлыг нэг арга барилаар шийдэх, нэг ижил байдлаар борлуулалтаа явуулах зэргээс татгалзаж, аль болох ажилчидадаа юу бодох болон юу хийхээ бүү мэдэгдэж бай.
-2011 / 03 / 07
Манай улс хүний хөгжлийн индексээр 2007 онд 179 орноос 115 д, 2009 онд 118 д жагсчээ. Энэ нь Монгол улсад хүн, аз жаргалтай, баян чинээлэг, сайн сайхан амьдрах нөхцөлгүй, амьдарч буй хүмүүсийн дийлэнх нь  уур уцаартай, өвчин зовлонтой, ядуу дорой юм гэдгийг л харуулж байгаа үзүүлэлт юм.  Монгол хүн “хурдан морь”,”хөндий төмөр” хоёроос ч “үнэгүй” байна. Үндсэн хуулиндаа хүнээ биш, мал сүргээ үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна (5 –ийн 6-д) гээд заачихсан манай улсын хувьд ийм байх нь арга ч үгүй биз дээ.
-2011 / 02 / 12
Ажлын агуулгын шинжилгээний үр дүн буюу байгууллагын бүтцэд албан тушаалын эзлэх байр суурь зорилго, зорилт, үйл ажиллагааны чиг үүрэг, хариуцлага, эрх мэдэлд тавигдах шаардлагыг нарийвчлан шинжилж тодорхойлсон баримт бичгийг ажлын байрны тодорхойлолт /АБТ/ гэнэ. Ажлын байрны тодорхойлолтонд тухайн албан тушаалын зорилго, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын байран дээр гүйцэтгэх ажилбар, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг тусгасан байх ёстой.


-2011 / 01 / 25
Соёлыг үүсэн бий болоход 3 хүчин зүйл нөлөөлнө.
1.Сонголт
2.Дээд удирдлага
3.Хамт  олон
-2011 / 01 / 23
20-р зууныг “Мэдээллийн зуун” гэж байсан бол 21-р зууныг “Оюун ухааны зуун” болно гэж дэлхийн олон улс орнуудын эрдэмтэд зөгнөж байна. Монгол улсын 17 дахь ерөнхий сайд Д.Бямбасүрэн: “…Монгол орон оюун ухааныг шүтэж сэргэн мандана” гэсэн нь оргүй үг биш байх. Дэлхийн хэмжээний эрдэмтэд ч үүнд анхаарлаа хандуулж Монголчууд болон Оюуны чадавхийн талаар тодорхой үр дүнтэй судалгаа, дүгнэлт гаргаад авчээ.
-2011 / 01 / 23
1870-аад оны vед Анг­ лийн генетикч Фрэн­сис Галтон хv­ний оюуны ча­дав­хи ялгаа­тай байдгийг тогтоож, ант­ропометрийн vзvvлэлт (оюу­ны ча­давхи) тогтоох хvн суд­лалын салбар ухаан “ант­ропометр”-ыг хөг­жvvлэх шаардлага бай­гааг цохон тэмдэглэж бай­жээ. 1882 онд тэрээр Лон­доны Эм­нед Кенсингтоны музейд хvний сэтгэц шал­гах судалгааны лаборатори байгуулсан бөгөөд хvс­сэн хvн бvрээс хураамж авч дур сонирхол, хараа, сонс­гол, хvртэх мэдрэм­жийг шалгаж өгдөг бай­жээ.
-2011 / 01 / 19
Хэдийгээр хүний биеийн эрхтнүүдийг онцгойлон чухал эсэхээр нь ялгаварлах нь харьцангуй ойлголт боловч яалт ч үгүй хамгийн чухал эрхтнүүдийн нэг бол тархи юм. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гол цөм болсон энэ эрхтэн өнөө хэр нь бүрэн дүүрэн нууцаа нээгээгүй байна. Гэвч эрдэмтдийн уйгагүй судалгааны ачаар тодорхой хэмжээний нээлтүүд хийгдсэн ба эдгээртэй холбоотой баримт, мэдээллүүд ихээр цацагджээ. Эдгээрээс хамгийн сонирхолтой байж болох 10 баримтыг та бүхэнд хүргэж байна.
-2010 / 12 / 26
Удирдагч гишгэх газаргүй ширэнгэн ойд бусдынхаа урд гарч, зам гаргадаг зоригтон; алдаа, хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхээр дуудагдсан сэтгэгч; хоцрогдол, өөрчлөлт, сорилтыг ялан дийлэхээр томилогдсон жанжин; сайн сайхан амьдралд учран золгуулдаг халамжилан хүмүүжүүлэгч; шинэ ирээдүйг бүтээн байгуулдаг инженер, өрөөлийн төлөө гэрэлтэн өөрийгөө элээх Лаа.
Тухайн орчин (хүний өөрийн, гэр бүлийн, ажил мэргэжлийн, нийгмийн орчин)-доо санааг үйлс болгох, үнэлэмжийг тогтоох шийдвэрийг гаргаж, асуудлыг шийдэж, бусдад нөлөөлж байгаа бол Та - Удирдагч.
HR Фото