
Ажилтнуудынхаа гүйцэтгэлийг үнэлэхдээ менежерүүд бүгдэд нь ижил 100%
үнэлгээ өгч болохгүй гэнэ. Жэк Уэлчийн зарчим шүү. Цалин эсвэл бонус юу
юугүй бодогдох гээд гэнэт хүмүүсээ үнэлэх ёстойгоо менежер санана. Энэ
үед хамгийн хялбар шийдэл бол бүгдэд нь 95-100 хооронд үнэлгээ өгч
хэнийг ч гомдоолгүйгээр асуудлаас эвтэйхэн мултрах байдаг. Хэнд ч муу
үнэлгээ өгөөгүй болохоор хэн ч гомдохгүй гэж хүмүүс ихэнхидээ боддог.