Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүнчлэл
-2012 / 07 / 01
Үр ашиг: Аливаа бизнес бүх ажилтнууд нь ажил дээрээ байх үед хамгийн сайн ажилладаг бөгөөд ажилтнууд ажлаа таслах буюу хоцорсноос болж зарим бизнест бусдаас илүү их асуудал үүсдэг. Үүнийг санан, бид ажил таслалтын талаархи бодлогын хоёр өөр загварыг зохиож хавсаргасан файлд орууллаа. Эхнийх нь маш хатуу бөгөөд ажилтнуудын ирц, шуурхай байдал чухал байдаг бизнесүүдэд, тухайлбал угсрах дамжлагын үйлдвэрлэлийн ажилтай бизнесүүдэд зориулсан. Хоёрдахь бодлого нь арай сул бөгөөд гүйцэтгэл нь хатуу цагийн хуваарийг хэр дагахаас хамаардаггүй бизнесүүдэд, тухайлбал гадуур борлуулалтын төлөөлөгчид ажиллуулдаг бизнесүүдэд зориулсан. Та аль нэгийг нь хэрэглэх буюу хоёуланг нь хослуулж болно. Эсвэл эдгээрийг хянан засварлаж өөртөө тохирсон ажил таслалтын талаархи бодлогыг боловсруулж болно. Энэхүү файлд мөн ажилтны ажил таслалтыг бүртгэхэд хэрэглэж болох энгийн маягт оруулсан.

-2012 / 06 / 30

Human capital сэтгүүлийн ярилцлагын буланд тухалж буй эрхэм уншигч таны амрыг эрж мэндчилье. Бид сэтгүүлийнхээ ярилцлагын буланд “хүн баялаг” болсон эрхэм хүмүүсийг урьж оролцуулдаг уламжлалтай билээ. “Хүний нөөц” гэдэг үг маань өөрөө хүн баялагуудын нэгдэл гэж ойлгож болох юм. Тиймээс бид энэ удаагийнхаа дугаарын хойморт Тalk Тalk English англи хэлний сургалтын төвийн ерөнхий захирал Сирад Трэйвор Жон Вилямыг урьж оролцууллаа. Тэрээр амьдралынхаа 30 гаруй жилийг хүний нөөцийн менежментийн чиглэлээр ажилласан эрхэм хүмүн. Түүнтэй Монгол улсын хүний нөөцийн чиг хандлага, хүний нөөц хэмээх энэ мэргэшлийг яагаад заавал онцлох ёстой болон Монгол улсын хөгжлийн шугамыг хэрхэн тодорхойлж байгаа зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр ярилцсанаа толилуулж байна.
-2012 / 06 / 30
Энэ зааврыг Доктор Уиллиам Своны "ярилцлага хийх заавар"; Мэри Руддэр ба Дэйл Кингийн "Ярилцлага: Давуу ба сул тал, түүнээс цаашхи мэдээллийг хэрхэн авах", 1993 оны 1-р сарын 25-нд Вашингтон хотод баталсан Тахир дутуу Америкчуудыг ажилд авах акт зэрэг материалуудаас авч бэлтгэв. Эдгээр зааварууд нь бүх төрлийн ярилцлагад хамаарна. Эдгээр асуултыг хэрэглэж эсвэл хасч болно. Харин асуулт нэмж асуух бол бизнестэй хамааралгүй асуулт асуухаас болгоомжлоорой.
-2012 / 06 / 30
Ашиг тус: Ажилтан хэдэн удаа өвчтэй гээд ажилдаа ирээгүй тохиолдолд ажлаас халах, гэр бүлийн гишүүн нь өвчтэй эсвэл нас барсан тохиолдолд хэдэн хоногийн чөлөө өгвөл зохимжтой, иргэний үүргээ биелүүлэн төрийн болон хуулийн байгууллагын ажилд тусалж байгаа ажилтанд цалин олгох эсэх зэрэг асуудал бий болох бүрт ямар нэг шийдвэр гаргах болно. Хэрвээ ажилтанд чөлөө олгох талаар өөрийн боловсруулсан журамтай бол энэ бүх асуудлыг шийдэхэд хялбар байна. Ажилтан бүр уг бодлогын талаар мэдэж байх тул асуудал гарах болгонд та шийдвэр гаргах гэж зовохгүй. Та өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчилж болох чөлөө олгох журмын загварыг файл болгон хавсаргав. Хуулийн болон цэргийн байгууллагад иргэний үүргээ биелүүлэх зэрэг тохиолдлуудад танд хуулийн дагуу хүлээх хариуцлага байдаг тул журам боловсруулахдаа хуулийн мэргэжилтнээр хянуулах хэрэгтэй.
-2012 / 06 / 10
Оффисын дотоод тохижилт, байршил ажлын бүтээмжийг эрс дээшлүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тохитой, тухтай, зөв зохион байгуулалттай ажлын байр ажлын үр бүтээмжид их чухал нөлөөг үзүүлдэг. Судлаачидын гаргаж ирсэнээр ажлын байранд хийх хэдхэн өөрчлөлт гэхэд ажлын байрны уур амьсгал болон ажлын бүтээмжид маш их нөлөөг үзүүлдэг гэсэн байна.
-2012 / 06 / 10
Уурлаж уцаарладаггvй хvн гэж vгvй. Уурлах нь олон янз. Огцом дvрсхийсэн нэгэн байхад ширvvн догшин ууртай хэсэг байна. Дуугаа хураадаг нь байна, уур хилэн
нь гарч өгдөггvй бас нэг хэсэг байна. Хэдхэн хормын дараа уур нь гарчихсан инээмсэглэчихдэг цагаан цайлган өөр нэг хэсэг байна.
Уурлаж уцаарлах, худал хэлэх, хvн муулах, хов жив зөөх зэрэг нь хvн бvхэнд байдаг сэтгэлзvйн vзэгдэл юм. Бид хэдий манай Бат их ууртай, танай Дорж их худалч, тэдний Цэцэг их ховч хэмээдэг ч vнэндээ өөрсдөө ямар нэг хэмжээгээр эдгээр vйлийг vйлддэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Огт уурладаггvй, худал хэлдэггvй, хvн муулдаггvй, хов жив зөөдөггvй хvн гэж vгvй.
-2012 / 05 / 06
Хүмүүн төрөлхтөн олон сая жил амьдран тэмцэж явахдаа оршин амьдарч буй дэлхий ертөнцийнхөө тодорхой зохицолт шүтэн барилдлагат үйлэнд байнгад дасан зохицсоор ирсэн билээ. Энэхүү дасан зохицохуй нь хүн төрөлхтөнд нийтлэг шинжтэй төдийгүй тухайн нэг тив, улс орны уул ус, газар нутгийн тогтоц, байгаль цаг уурын өөрчлөлт, идэж уух болон эрхлэн буй аж ахуй зэрэг эргэн тойронд буй тодорхой зүйлээсээ шалтгаалж бусдаас ялгарах өвөрмөц дасан зохицох ёс ч бий ажээ.
-2012 / 03 / 17
Хүний нөөцийн менежер болон мэргэжилтнүүд байгууллагын хамгийн бүтээлч идэвхитэй хүмүүс байдаг. Тийм ч учраас байгууллагын бүхий л арга хэмжээ тэд оролцож, зохион байгуулж байдаг билээ. За ингээд мэргэжил нэгтнүүдийнхээ хүсэлтээр шинэ жилийн холбогдолтой дуунуудыг хүргэж байна.

Жич: Дэлгэрэнгүй цэс рүү нэвтэрч орохгүй байвал Та WEB-д бүртгүүлээгүй байна гэсэн үг
-2012 / 03 / 11
Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалтанд тавигдах ёс зүйн шаардлагын тухай авч үзье. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалтын хувьд дресс кодын хязгаарлалтууд харцангүй бага байдаг. Энэ нь өнгөний зохицол, гоёлын зүүлт, аксесуарын хослолыг чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлдэг билээ.
HR Фото